Өнөөдөр болох үйл явдлын тойм


7 жил

09.00 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд 09.00 цагт "Төв Азийн орнуудын шим тэжээлийн өнөөгийн байдал" чуулга уулзалтын хоёр дахь өдрийн салбар хуралдаан болно. Салбар хуралдаан “Хүнс баяжуулалтын олон улсын туршлагаас” сэдвийн хүрээнд үргэлжилнэ.

09.00 цагт Контенинтал зочид буудалд "Томуугийн тандалтын тогтолцоо, томуугийн вакцинжуулалтын бодлого" сэдэвт семинар болно. Семинарт Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төвийн төлөөлөл гэх мэт гадаад дотоодын эрдэмтэн мэргэжилтнүүд оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

11.00 цагт Баянгол дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцах уулзалт хэлэлцүүлэг БГД-ийн ЗДТГ-ын 2 давхарт болно. Бүх хороодын эрүүл мэндийн төвийн эмч нар оролцож, тулгамдаж буй асуудал цаашид авах арга хэмжээний тухай ярилцана. Мөн Өрхийн эрүүл мэндийн төв болон иргэдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах тухай санал бодлоо солилцоно. 

11.30 цагт Монгол Ньюс төвийн хэвлэлийн хурлын танхимд ясжилтын дутуу хөгжил, ургийн гажигтай төрсөн Ш.Буянжаргал охины тухай мэдээлэл хийнэ. 

11.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Талын салхи 2017" ОУ-ын мото наадам зохион байгуулах талаар Монголын Чопперчин ахан дүүс НҮТББ- аас мэдээлэл хийнэ.

11.40 цагт “Мишээл” барилгын их дэлгүүрт барилгын салбарын мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэх, барилгын ажилчдад болон гүйцэтгэгчдэд ажил олоход нь туслах, үндэсний үйлдвэрлэгчдийн барилгын материал бүтээгдэхүүнийг нэг дороос хүргэх, тээвэр ложистик, хөдөлмөр зууч, сургалт, оператор, зөвлөх болон санхүүгийн үйлчилгээ зэргийг нэг дор төвлөрүүлсэн “Барилгачин” нэг цэгийн үйлчилгээний нээлт болно.

14:30 цагт Shangri-La Mall дахь “Urgoo Cinema-3” танхимд АНУ-ын домогт сансрын нисгэгч Buzz Aldrin-тай хийх уулзалт, ярилцлага болох гэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү