ВикиЛийкс: Катар, Саудын Араб терроризмыг дэмждэгийг Америк мэдэж байсан


7 жил

Америкийн албаныхан Катар, Саудын Араб хоёр Ойрхи Дорнодын террористуудыг дэмждэг гэдгийг мэдэж байсан гэлээ. Энэ тухай ВикиЛийксийн цацсан Хиллари Клинтоны и-мейлүүдэд бичсэн байжээ.

Даваа гарагт ВикиЛийксийн цацсан и-мейлүүд экс ерөнхийлөгч Обамагийн зөвлөх асан Жон Подестад хаягтай байв. Үүндээ Исламын Улс Бүлэг, Сири, Ирак дахь цэргийн зөрчлүүдийн тухай бичсэн байжээ. Эх сурвалжаар и-мейлдээ “Барууны тагнуул, Америкийн тагнуул, бүсийн эх сурвалж” гэж дурдсан байлаа.

“Бид өөрсдийн дипломат, уламжлалт тагнуулаа ашиглан Исламын улс ба бусад радикал Сунни бүлгүүдэд санхүү бас ложистикийн тусламж үзүүлдэг Катар, Саудын Арабын засгийн газруудад дарамт учруудах хэрэгтэй.” гэсэн байжээ.

©Reuters Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз Катарын Эмир Тамим бин Хамал аль-Танитай хамт, 2015 он

Даваа гарагт Саудын Араб, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират, Египт нар Катартай дипломат харилцаагаа таслаж буйгаа мэдэгдээд байв. Тэд Катарыг Муслимын Ах Дүүс зэрэг террорист бүлгүүдийг дэмжсэн гэж буруутгаад байлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү