Америкчууд нэр дэвшигчдэд сэтгэл хангалуун бус байжээ


7 жил

Америкт бүртгэлтэй 10 сая сонгогчид нэр дэвшигчид эсвэл сонгуулийн асуудалд сэтгэл хангалуун байсан тул сонгууль өгөөгүй гэжээ. Америк сонгогчдын сэтгэл хангалуун бус байдал өнгөрсөн сонгуулиас өссөн гэж Pew Судалгааны Төвөөс мэдээлсэн байна.

Тэдний тайлбарласнаар Америк сонгогчид нэр дэвшигч эсвэл сонгуулийн сэдвүүдэд дургүй байх үзэгдэл хүн амын бүх бүлэгт тархжээ. Жишээлбэл, Латин сонгогчдын 25 хувь нэр дэвшигчдэд асуудал байсан гэсэн нь 2012 оноос 9 хувиар ихэссэн байна.

“Үеүүдийн ялгааг харж байхад сүүлийн жилүүдэд бүх үеийн сонгууль өгдөггүй хүмүүс нэр дэвшигчид таалагдаагүй гэж хэлэх нь ихэссэн” гэж Pew судалгааны төв ишлэжээ.

Үүнээс гадна нэр дэвшигчдийн асуудлаас гадна сонгууль өгөөд ч ялгаа байхгүй гэсэн сэтгэгдэл төрдөг гэж 15 хувь нь хэлсэн бол 14 хувь нь хэтэрхий завгүй эсвэл хуваарь таараагүй гэж хариулсан байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү