2017 оноос өмнө ЕБС төгссөн төгсөгчдийн анхааралд...


7 жил

2017 оноос өмнөх онуудад Ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид 2017 оны 06 сарын 10-наас өмнө Боловсролын үнэлгээний төв болон шалгалт өгөх аймгийн ЭЕШ хариуцсан мэргэжилтнээр бүртгэлийн хуудсаа баталгаажуулахыг анхааруулж байна.

Мөн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хувийн мэдээлэл гэсэн хэсгээс суудлын хуваариа хэвлэж авна уу.

Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1. Бүртгэлийн хуудас /Баталгаажуулсан байх/

2. Суудлын хуваарь

3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг

4. Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү