Залаатын аманд гарсан түймрийг цурманд орууллаа


7 жил

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд уулын Залаатын аманд өнөөдөр 14:58 цагт ой хээрийн түймэр гарч байсан гэсэн дуудлага иржээ. Дуулдагын даргуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах 63 дугаар анги, нэмэлтээр 10, 14, 35 болон нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид ажиллалаа.
Хуурайшилт ихтэй, хүчтэй салхитай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, ой, хээр болон ил задгай газар гал түлэхгүй байхыг дүүргийн Онцгой комиссоос сэрэмжлүүлж байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү