Орос улс Америкийн тавьдаг хоригуудад дуртай гэлээ


7 жил

 Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игор Шувалов Орос улс Америкийн хориг арга хэмжээг бизнесийн хонжоо авах гэсэн оролдлого болохоос улс төрийн хүч хэрэгсэл биш гэлээ. Нэмээд тэр Орос улс Барууны  улсуудын тавьдаг хориг арга хэмжээг өөртөө ашигтай эргүүлэхийг сурсан гэжээ.

 “2014 оноос өмнө бид Орост тавьсан хоригуудыг анх улс төрийн хэрэгсэл гэж хардаг байсан. Гэхдээ одоо бид үүнийг цэвэр бизнесийн өрсөлдөөн гэдгийг ойлгож байгаа,” гэж Шувалов Ст.Петерсбургийн Олон Улсын Эдийн Засгийн Форумын үеэр дурджээ.

 

“Америкийн Нэгдсэн Улс бусад улсуудын эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг улс төрийн зарим үйл явдлын эсрэг реакц болгон ашиглаж байгаа гэдэг ч үнэндээ өөртөө зориулсан завшааныг л цэвэрлэж байгаа юм,” гэсэн байна.

 Шувалов форумын оролцогчдод Барак Обамагийн засгийн хуучин гишүүн ирж, түүнд хориг арга хэмжээг тавих боломжтой тухай сануулсан гэжээ.

“Би түүнд: Бид хориг арга хэмжээнд дуртай,” гэж Шувалов хариулсан тухайгаа хуваалцсан байв.

2014 онд Европын Холбоо, АНУ Украйн, Кримийн асуудлын дараа Оросын иргэд, компаниуд, эвслүүдийн эсрэг хориг тавьж эхэлсэн.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү