Өмнөд Хятадын Тэнгис, Тайваны асуудалд үгээ цэгнэхийг сануулав


7 жил

Хятадын төлөөлөгч Америкийн Батлан Хамгаалахын Нарийн бичгийн дарга Жеймс Маттис, Японы Батлан Хамгаалах сайд Томоми Инада нарыг шүүмжилжээ. Тэдний Өмнөд Хятадын Тэнгис, Тайваны асуудалд өгсөн “хариуцлагагүй үгс”-д сэтгэл хангалуун бус байгаагаа Ням гарагт болсон “Шангри-Ла Диалоги” формын үеэр Хятадын хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунин илэрхийлсэн байв.

 ©Reuters, Өмнөд Хятадын Тэнгис

Хуа Хятад улс Өмнөд Хятадын Тэнгисд олон улсын хуулийн дагуу явуулж байгаа нислэг зэрэг үйл ажиллагаануудыг хүндэлдэг гэжээ. Гэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх чөлөөний нэрийн дор бүсэд цэргийн хүчээр далайлган сүрдүүлэхийг эсэргүүцнэ гэж Хуа Чунин дурдсан байлаа.

Өмнөд Хятадын Тэнгисийн асуудлаар Хятад Филиппиний анхны уулзалт амжилттай болсон. Хэвлэлийн төлөөлөгч Хуа асуудалтай холбоотой бүх тал нэгнийгээ хүндлэн, энхтайванч байна гэж найдаж байгаа гэсэн байв.

Харин Тайваны хувьд Хуа Хятад улсын байр суурь хэзээд тодорхой байсаар ирсэн гэлээ. Түүнчлэн АНУ-ыг Тайванд зэвсэг зарахаа зогсоохыг уриалжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү