Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо


7 жил

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7637 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 10 нэгж буюу 0.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1948 үйлдэл бүртгэгдсэн нь 110 нэгж буюу 5.3 хувиар тус тус буурсан байна.

Эргүүл дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүлэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах зорилгоор иргэд олноор цуглардаг болон хотын захын гэр хорооллын гудамж талбай орчмын 20 чиглэлд морьт, нохойтой болон дугуйт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Мөн нийслэл хотын гудамж, талбайд үйлдэгдэх гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Шөнийн эргүүл” нэгдсэн арга хэмжээг тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлсэн. Нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурсан эерэг үзүүлэлт гарч байгаа” гэж танилцуулав.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү