Такси болон нийтийн тээврийн жолооч нарыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа


7 жил

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд өгсөн чиглэлийн дагуу такси болон нийтийн тээврийн үйлчилгээний 86 жолоочийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Биеийн тамир спортын газарт болсон тус арга хэмжээний хүрээнд
• Зүрх судасны эмчийн үзлэгт 59 , зүрхний цахилгаан бичлэгт 48 иргэн тус тус хамрагдаж зүрхний цусан хангамжийн алдагдалтай 21 иргэнийг илрүүлж эмчилгээнд хамрууллаа.
• Хэвлийн хөндийн ЭХО үзлэгт 61 иргэн үзүүлснээс 2 хавдар төст үүсгэвэртэй ба цөсний хүүдийн үрэвсэлтэй 18 иргэн, элэгний үрэвсэлтэй 10 , нойр булчирхайн үрэвсэлтэй 10, бөөрний үрэвсэлтэй 18 иргэнийг тус тус илрүүлэн эмчилгээний зөвлөгөө өглөө.
• C вирусын шинжилгээ 81 иргэн хамрагдсанаас 7 эерэг гарч эмчилгээнд хамруулахаар төлөвлөөд байна.
• Эрүүл цус аяны шинжилгээнд 56 иргэн хамрагдсан.
• Нүдний эмчийн үзлэгт 62 иргэн хамрагдаж нүдний угт өөрчлөлттэй 18 иргэнийг хяналтанд авлаа.
• Дотрын эмчийн үзлэгт 59 иргэн хамрагдсанаас 36% нь артерын даралт ихтэй байсныг илрүүлэн зөвлөгөө өгч эмчилгээ бичиж өглөө.
Тэр бүр өөрийн эрүүл мэндэд цаг гаргаж, эмнэлгээр явж чаддаггүй иргэдэд маш нүдээ олсон арга хэмжээ боллоо хэмээн үйлчилгээ авсан иргэд сэтгэл ханамжтай байлаа гэж Дорнод аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү