Өнөөдөр болох үйл явдлууд /2017.06.02/


7 жил

Өнөөдөр буюу 2017 оны зургаадугаар сарын 2-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Сүхбаатар дүүрэг

09.00 цагт: Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас, Цус сэлбэлт судлалийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулах "Цусаа бэлэглэх өдөр" донорын өдөрлөг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байрны Иргэний танхимд болно. Утас: 96646863, 99767480, 89021096

ОБЕГ-ын Аврах тусгай анги

10.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Аврах тусгай ангид болно. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ойн баярын ёслолын арга хэмжээнд оролцох юм. Утас: 99007969, 99249813

Сүхбаатарийн талбай

11.00 цагт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын "Нээлттэй хаалга"-ны өдөрлөгийн нээлт болно. Өдөрлөгт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын цахилгаан холбоо ХК, Монгол Шуудан ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК, Радио, телевизийн үндэсний сүлжээ, Үндэсний дата төв, Мэдээлэл технологийн үндэсний парк, Нийслэлийн мэдээлэл технологийн газар болон Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл компани оролцох юм. Утас: 88089686

Төрийн орДон

12.00 цагт: Баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаан Монгол Улсын Шадар сайдын өрөөнд болно. Утас: 89999926

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү