Судалгаа: 10 хүүхэд тутмын найм нь хүчирхийлэлд өртөж байсан


7 жил

Уншигч танд Хүний эрхийн Үндэсний Комисс, “Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар”-ын хамтран нийсэн нэгэн судалгаанаас танилцуулж байна. Тэдний хийсэн судалгаанд Улаанбаатар хотын 7 дүүрэг, хөдөө орон нутгийн 8 аймгийн 12-18 насны нийт 4,264 хүүхэд, 2,743 эцэг эх/асран хамгаалагч, 152 хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд нийт 7,159 хамрагдсан байна. Судалгааны үр дүн:

 

1. Хүүхдүүд өөрсдийн эрхийн тухай хангалтгүй мэдлэг

  • Нийт хүүхдүүд хүүхдийн эрхийн тухай мэдлэг бага
  • Хүүхдийн эрх гэдгээр амьд явах, эсэн мэнд амьдрах, сурах, хоол унд, орон байраар хангагдах зэрэг ерөнхий эрхээр хязгаарлан ойлгодог

 

2. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдал ямар байна вэ?

5

Судалгаанд хамрагдсан:

  • 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд
  • 2 хүүхэд тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд
  • 3 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэлд
  • 4 хүүхэд тутмын 3 нь сэтгэлийн хүчирхийлэлд
  • 8 хүүхэд тутмын 1 нь сексийн шинжтэй дарамт, шахалт, халдлагад өртөж байсан гэж хариулсан ноцтой хариу өгсөн байна.

    3. Хүүхдийн эрх хаана зөрчигдөж байна вэ?

Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн харж байгаагаар:

  •  гэр бүлийн орчинд (84.7%), сургуулийн орчинд (50.7%), гудамж, нийтийн эзэмшлийн орчинд (44.7%) хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг

Хүүхдүүдийн хувьд:

  •  гэр бүлийн орчинд 15.6%, сургуулийн орчинд (36.2%), гудамж талбайд (53.8%) хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг гэж хариулжээ

    4. Хүүхдүүд айдастай байна.

  • 2 хүүхэд тутмын 1 нь амьдарч буй орчноо аюулгүй гэж боддоггүй
  • тэдний 38.3% нь сургуулийн орчинд (багш, сургуулийн атаман, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш)
  • 45.3% нь гэр бүлийн орчинд (өөрийн төрсөн болон хойд эцэг эхээс, ах эгч, хамаатан садан) 16.4% нь бусдаас (гудамж талбайд, үзвэр үйлчилгээний газарт, цахим орчинд, танихгүй хүнээс) хамгийн их айдаг гэжээ.

 

5.Хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэлт хангалтгүй байна.

Бүх зураг ©Paula Bronstein

Судалгаанд хамрагдсан 2 оролцогч тутмын 1 нь хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийг мэдээлэхгүй байгаа гол шалтгаан бол хаана, хэнд, хэрхэн хандахаа мэддэггүйтэй холбоотой гэж тус тус хариулсан байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү