Хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх сургалт боллоо


7 жил

“Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт өнөөдөр Хангарди ордонд болж өндөрлөлөө. Тус сургалтад дотоод болон нийслэлийн нутгийн захиргааны 90 орчим байгууллагын Хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн дарга, хяналт шинжилгээний асуудал хариуцсан 192 ажилтан, албан хаагч хамрагдав. Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр сургалтыг  нээж үг хэлээд нийт ажилтан, албан хаагчдад амжилт хүслээ.

Сургалт 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцооны төлөвшил, өнөөгийн шаардлага”, Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэ-Оюун “Бодлогын баримт бичгийн уялдаа холбоог хангаж ажиллахад анхаарах асуудал”, “Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг тайлагнах зөвлөмж” зэрэг сэдвээр, Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн О.Тунгалаг “Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх арга зүйн асуудалд” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Харин 2 дахь хэсэгт УА, ТУ-ын тэнхимийн дэд профессор, доктор М.Амартүвшин “хяналт шинжилгээ, үнэлгээний онол арга зүй”, Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мишигдорж “Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тооцох тайлан гаргахад анхаарах зарим асуудал” зэрэг сэдвээр илтгэл тавьж сургалтыг үргэлжлүүллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү