Израйлийн сайд 'Ассадыг алах цаг болсон' гэв


7 жил

Израйлийн Орон Сууцын Яамны сайд Яаов Галант Сирийн удирдагч Башар Ассадыг алахыг шулуухан уриалав.

Башар Ассад 2014 оны сонгуулиар ахин гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдож байсан.

©Nbc news

 Америкийн төрийн департментаас Ассадыг масс аллагаа нуухын тулд Саднаяагийн цэргийн шоронгийн ойролцоох хүүр шатаах зуухыг ашиглаж байна гэж хэлсэний дараа ингэж хэлсэн байна. Америкийн төрийн департментын хэлсэн үг одоогийн байдлаар нотлогдоогүй байна.

“...Миний харж буйгаар Ассадыг алах цаг болсон,” гэж Галант хэлсэн байв.

Мягмар гарагт Галант Израйлийн Армийн Радиод Ассад ба түүний Алавит засгийн газрыг унаж, “хэвийн Суннит удирдагчтай” болохыг харахыг хүсч байна байгаа тухайгаа ярьжээ.

Исламын нэгэн салбар Алавит бол Сирийн шашины цөөнхийг бүрдүүлдэг. Харин Суннит нь Израйлийн олонхийг бүрдүүлдэг.

Башар Ассад 1999 онд аавыгаа нас барсанаас хойш Сирийг удирдаж байгаа. Тэр 2014 онд болсон сонгуульд 88.7 хувийн саналтай ялалт байгуулж байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү