Дотоод хэргийн сайд асанд улсын хөрөнгийг завшсан хэргээр ял ногдуулжээ


7 жил

Египет улсын Ерөнхийлөгч асан Мубаракийн Засгийн газрын Дотоод хэргийн сайдаар 1997-2011 онд ажиллаж байсан Хабиб Эл-Алди-г улсын хөрөнгөөс 110 сая ам.доллар завшсан гэж буруутган, 7 жилийн хорих ял ногдуулсан байна. Дотоод хэргийн яамны төсвөөс мөнгө завшсан хэрэгт тус яамны сайд асан Хабиб Эл-Алди-гээс гадна өөр 10 сайд холбогдон, шийтгэгджээ.

2011 онд Египет улсын Засгийн газрын 100 орчим албан тушаалтан шалгагдаж байсны нэг нь энэхүү Хабиб Эл-Алди гэгч байжээ. Шүүх тэдний авлига, мөнгө угаасан хэрэгт 12 хүртэл жилийн хорих ял, 2,5 сая ам.долларын торгууль оногдуулж, харин бослого гаргагч нарыг алж хядсан хэрэгтнүүдэд насан туршид нь хорих ялаар шийтгэсэн байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү