500 жилийн тэртээд амьдарч байсан Инка эмэгтэйн үхлийн шалтгааныг тодорхойлжээ


7 жил

Америкийн эрдэмтэд 2012 онд одоогоос 500 гаруй жилийн өмнө 15 настай байхдаа нас барсан занданшуулсан эмэгтэйн цогцосноос дээж авч уг эмэгтэй уушигны өвчнөөр нас барсан болохыг тогтоосон байдаг. Эрдэмтэд цогцосны ДНХ болон уургаас дээж авч шинжилгээ хийжээ. Уг занданшуулсан шарилыг 1999 онд олж илрүүлсэн бөгөөд Аргентины уугуул буюу Инка үндэстэн байсан юм. Эрдэмтдийн хувьд уг Инка эмэгтэй яг юуны улмаас нас барсан нь одоог болтол оньсого мэт байсан юм. Антропологич Анжели Котогийн удирдлаган дор хэсэг эрдэмтэд мөн үед нас барсан хүүхдийн занданшуулсан цогцосноос дээж авч харьцуулсан судалгаа хийсэн байна. Тэд уургийн дээж авч, амин хүчил болтол нь задлан молекулын төвшинд судалгаа хийсэн байна.

Судалгаанаас үзэхэд Инка эмэгтэйн хромсомын бүтэц Кроник Репетри буюу уушигны халдварт өвчинтэй хүний хромсомын бүтэцтэй ижил төстөй байсан байна. Мөн тухайн үед эмэгтэйн дархлааны систем өвчний эсрэг тэмцэж байсан шинж тэмдэг илэрсэн байна. Эрдэмтэд мөн эмэгтэйн хатсан уушигны зургийг рентген туяанд оруулж зургийг нь авсан байна. Эмэгтэй уушиг тухайн үед амьдарч байсан мөн занданшуулсан эрүүл хүүхдийн уушигнаас ялгаатай буюу өвчилсөн байсан нь давхар батлагджээ. Урд нь эрдэмтэд эртний занданшуулсан шарилнаас хумхаагаар үхсэн хүний цогцос олж байсан. Гэхдээ хумхаа өвчин уг хүнийг үхэлд хүргэсэн эсэхийг нотолж чадаагүй байсан юм.

Тухайн үед одоогийнх шиг эм бэлдмэл, вакцин байгаагүй учир хумхаа өвчин тусахад л хүмүүсийг үхэлд хүргэдэг байж болох юм гэж эрдэмтэд үзэж байгаа. Антропологич Анжели Котогийн ярьж байгаагаар энэ төрлийн шинэ судалгаа нь эртний хүмүүсийн соёл иргэншил, амьдралын хэв маяг, тэдний өвчлөл, үхлийн шалтгаан болон тэдний дархлааны систем хэрхэн хариу үзүүлж байсан зэрэг олон нууцыг тайлахад нэмэр болох юм. Занданшуулсан хүмүүс 500 орчим жилийн өмнө амьдарч байсан байж болох ч орчин үеийн шинжлэх ухаанд ач тусаа өгч эхлээд байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү