Идчихмээр амттай "нүүр царай"


7 жил

Дэвид Кар хэмээх зохион бүтээгч улаан өндөгний баяраар иддэг уламжлалт амттанаас залхаж, шоколадыг өөрийнхөө хүссэн загвар дүрсээр хийж болох машин зохион бүтээжээ. Тэрээр өөрийнхөө багийн гишүүдийн хамт МIТ, 3D буюу гурван хэмжээст компьютерийн лабораторид "Eat Your Face" буюу “Өөрийнхөө царайг ид” нэртэй машин бүтээжээ. Шинээр зохион бүтээсэн 3D Принтер шоколадаар хэв гаргадаг байна.

Уг нь 3D принтерийн зориулалт нь хуванцар эсвэл силикон эдлэл дээр дүрс сийлэх үүрэгтэй. Харин Дэвид Кар жирийн шоколад идэхийн оронд хүний нүүрний дүрс сийлэн идэх нь илүү сонирхолтой гэж үзжээ. “Хүний дүрстэй шоколад нь хүнд сонирхолтой мэдрэмж төрүүлдэг. Шоколадны зөвхөн хэлбэр, дүрсийг нь харж, барьж үзэхээс гадна иднэ гэдэг сонирхолтой юм. Гэхдээ хэн ч өөрийнхөө нүүрийг иддэггүй учир эхэндээ эвгүй байх л даа” гэж тэрээр ярьсан байна.

Одоогоор худалдан авагчид тэгтлээ их хүний нүүрэн шоколаданд дурлахгүй байгаа ч шинжлэх ухаан технологийн дэвшлийг амьдралд нэвтрүүлж, өөрийн хүссэн зүйлээ хийнэ гэдэг том амжилт. Заавал улаан өндөгний баяр биш юмаа гэхэд жирийн үед өөрийнхөө царай, төрхтэй шоколадыг идэх дуртай хүмүүс байж болно гэж зохиогч үзэж байгаа гэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү