Хамгийн урт нэртэй эмэгтэй...


7 жил

АНУ-ын Хавай мужид амьдардаг нэгэн эмэгтэй албан ёсны биеийн байцаалтын форматыг өөрчлөхийг мужийн удирдлагуудад ятгаж дөнгөсөн байна. Одоо мөрдөгдөж байгаа стандартаар бол түүний 35 үсэгтэй нэрийг бичих хангалттай зай иргэний үнэмлэх дээр байдаггүй байна.

Жанис Кеиханаикукауакахихулихээкахаунаеле /Janice Keihanaikukauakahihuliheekahaunaele/ -ийн энэ хачирхалтай урт нэр түүний нөхрийн овог бөгөөд тэрээр нэрнийхээ богиносгосон хувилбарыг хэрэглэхгүй гэж хатуу шийдсэн учраас хэвлэл мэдээллээр дамжуулан арга хэмжээ авч өгөхийг орон нутгийн удирдлагуудаас хүсчээ.

Жанис "Миний гэрлэсэн хүн бол Полинези хүн. Би Полинезийн соёлд хайртай,  Хавай нэрэндээ дуртай. Энэ бол нэр төр" хэмээн ярьсан байна. Урт нэртэй эмэгтэй олон жилийн турш 2 биеийн байцаалттай байжээ. Нэг нь нэрний хэсэгт 34 үсэг бичих зайтай жолооны үнэмлэх. Харин нөгөөдөх нь Хавай мужаас албан ёсоор олгосон 35 үсэг бичих зайтай хуучин иргэний үнэмлэх.

Гэвч Кеиханаикукауакахихулихээкахаунаелегийн иргэний үнэмлэхийг өнгөрсөн 5-р сард шинэчилсний дараа асуудал үүссэн байна. Учир нь шинэ иргэний үнэмлэх 35 биш 34 үсэг бичих зайтай болжээ. Үүнд бухимдсан тэрээр "KHON-2" телевизэд хандсанаар өөрт тулгарсан асуудлаа Хавайн зам тээврийн удирдах газрын удирдлагуудын сонорт хүргэж чадсан байна. Ийнхүү хэдхэн өдрийн дотор зам тээврийн албаныхан яаралтай арга хэмжээ авахаар шийджээ. Зам тээврийн газрын төлөөлөгч Каролин Слайтер "Бид түүнд ямар байгааг ойлгож байгаа. Асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Энэ оны сүүл гэхэд овог нэрний хэсэг дээр тус бүр 40 үсэг багтахаар болгож өөрчилнө" гэж мэдэгдсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү