Нейл Тайсон: Элон Маскийн ээж буцаж ирэхээс нааш би Ангараг руу аялал хийхгүй

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

“Элон Маск ээжийгээ явуулаад, амьд авчрахаас нааш би тэр сансарын аялалыг хийхгүй гэж” Нейл деГрасс Тайсон Reddit-д хийсэн шууд асуулт хариултын үеэр хэлжээ. “Би дэлхийдээ дуртай. Тиймээс Ангарагаас эргэн ирэхэд хангалттай нөөц байгааг би давхар шалгана” гэж тайлбарлажээ. Нийтийн дунд алдартай астрофизикчээс шууд асуулт хариултын үеэр нэгэн хэрэглэгч Элон Маскийн SpaceX-ийн Ангараг гариг руу хийх аялалын тухай асуухад ингэж хариулжээ.

Элон Маск ээжийгээ явуулаад, амьд авчрахаас нааш би тэр сансарын аялалыг хийхгүй

Reddit-ийн асуулт хариулт


Өнгөрсөн долоо хоногт амжилттай явагдсан Falcon9-ийн хөөргөлтийн тухай асуултанд харин Нейл деГрасс Тайсон өөрийгөө SpaceX-ийн шүүмжлэгч бас дэмжигч гэв. Falcon9-ийн онцлог бол өмнө хөөргөж байсан пуужин гэдэгт байгаа юм.

Тайсоны харж буйгаар SpaceX шиг “маш өртөг ихтэй бөгөөд аюултай, хөрөнгө оруулалтын эргэлт нь тодорхойгүй төслүүд ашиг хайсан компаниудын тааруу үйл ажиллагаанд хүргэдэг” байна. Нэмж тэр “Засгийн газрууд эхлээд ингэдэг. Хувийн энтерпрайзуудад юу хийхийг бас юу хийхгүйг сурах зөвшөөрлийг нь өгдөг. Дараа нь хүн бүрийг хамаатуулсан төлөвлөгөө нь гарч ирдэг. Тэгэхээр засгийн газар мөнгө төлөөгүй цагт хувийн компаниуд хүнийг Ангараг руу явуулсан анхны тохиолдол болохгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл Маскийн хувьд ч гэсэн Америкийн засгийн газраас санхүүжүүлт аваагүй цагт Ангараг руу хийх аялал бэрхшээлтэй учрах боломжтой.

...засгийн газар мөнгө төлөөгүй цагт хувийн компаниуд хүнийг Ангараг руу явуулсан анхны тохиолдол болохгүй...

Элон Маск

Reddit-ийн нэгэн хэрэглэгч түүнээс ирэх 50 жилд харь гаригийхантай харилцаа тогтоох тухай сонирхжээ.

“Миний бодлоор бид сансарт орон зай бас хугацааны хувьд нэгнээсээ (харь гаригаас) дэндүү хол...Энэ бол бидний гариг хоорондын аялал хийх боломжтой юу үгүй юу гэдэг тухай сэдэв. Тэгээд ч ийм аялал ирэх 50 жилдээ тохиохгүй. Өнөөдрийн түвшинд бол боломжгүй.” гэж бичсэн байв. Гэхдээ Тайсон ирэх жилүүдэд Ангараг, Европа, Титан, Энкладус зэрэг биднийг гайхшруулаад байгаа нарны аймгийн гаригуудад амьдрал байсныг мэдэж авах магадлалтай гэсэн байна.

...бид сансарт орон зай бас хугацааны хувьд нэгнээсээ (харь гаригаас) дэндүү хол...

Грасс Интерстеллар филмийн гариг хоорондын аялалыг ирэх 50 жилдээ боломжгүй гэж харж байна

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү