Хорио цээрийн дэглэмийг зургадугаар сарын 30 хүртэл СУНГАЛАА


4 жил

УОК-ийн УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2020.05.25/ 11:00 цагаас Төрийн ордонд эхэллээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “ДЭМБ-ын мэдээгээр коронавируст халдварын цар тахал 216 улсыг хамарч, 5 сая гаруй хүн халдвар авсан бөгөөд 99 мянга 30 хүн амиа алдаад байна. Дэлхийн 60 орчим улс онц байдал зарлаж, 50 орчим улс хөл хорио тогтоосон. Уг халдвар газарзүйн байрлал,  цаг агаарын нөхцөл байдлаас үл хамаарч, жилийн дөрвөн улиралд тархах эрсдэлтэй байна. Залуучууд халдвар авах тохиолдол нь нэмэгдэж байгаа нь хөл хориог үл тоон, нийгмийн харилцаанд орж байгаа нь халдварын тохиолдлыг нэмэгдүүлж байна. ЭМЯ-наас коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг найм дахь удаагаа хийхэд Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Иймд тул тавдугаар сарын 31 хүртэл сунгасан хорио цээрийн дэглэмийг зургадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргаж байна” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү