А.Амбасэлмаа: Нэг хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа


4 жил

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “Өчигдөр ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн  лабораториудад 22 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан.

Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч гарлаа. Ингээд нийт онош батлагдсан тохиолдол 141, эдгэрсэн 33, эмчлэгдэж байгаа 108 хүн байна.

Эдгэрч гарсан хүмүүсийн 19 нь сувилалд, гэртээ гарсан 4 хүн байгаа бол 10 хүн ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан. Үүнээс 4 нь гадаадын иргэн байгаа. Өнөөдөр ХӨСҮТ-д 125 хүн тусгаарлалт, хяналтад байна. Үүнээс 108 нь эмчлэгдэж байгаа” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү