СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд цонхоор унажээ


4 жил

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нэгэн байрнаас бага насны хоёр хүүхэд унасан тухай дуудлага 2020.05.23-ны өдрийн 09:23 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, тус байрны цонхоор таван настай охин А, гурван настай хүү Н нар цонхоор унаж бэртсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн 6 сартай охин Р-ыг харгалзах хүнгүй цоожтой байна, хаалгыг онгойлгож өгнө үү гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн тул аврах шат ашиглан цонхоор орж хаалыг онгойлгож өгчээ.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэрт хараа хяналтгүй үлдээхгүй байх, цонхны бэхэлгээ болон аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү