НӨАТ-ын сугалаанаас 30 сая төгрөгийн супер азтан тодров


4 жил

НӨАТ-ын ээлжит тохирол өчигдөр орой явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалтаар олгогдсон 27,994,634  баримтыг хамруулсан бөгөөд супер шагнал 30 сая төгрөгийн эзэн тодорсон юм. Супер шагналын тохирлын дугаар 32333518. 

Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын сугалааны тохирлыг шинэчилсэн байдлаар явуулж эхэлж байна. Тодруулбал, гурван орон таарсан тохиолдолд 30 мянга, дөрвөн орон таарвал 100 мянга, таван орон таарвал нэг сая, зургаан орон таарсан тохиолдолд гурван сая, долоон орон таарвал таван сая, найман орон таарвал 30 сая төгрөгийн азтан тодрох юм. Мөн супер азтаны хонжвор 30 сая төгрөгөөс эхлэх бөгөөд тодроогүй тохиолд 10 сая төгрөгөөр нэмэгдэнэ. 

Тохирлын дугаар 31449394

  • 30 мянган төгрөгийн азтан 25,084
  • 100 мянган төгрөгийн азтан 2,500
  • Нэг сая төгрөгийн азтан 254
  • Гурван сая төгрөгийн азтан 21
  • Таван сая төгрөгийн азтан 1
  • 30 сая төгрөгийн азтан 0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү