Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ


5 жил

2019-2020 оны хичээлийн жилийн цэцэрлэг бүртгэж эхлэх гэж байгаатай холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

 
  • Шинээр элсэх хоёр болон бусад насны хүүхдүүдийн цахим бүртгэл энэ сарын 22-ны 09:00 цагаас наймдугаар сарын 22-ны 23:59 цаг хүртэлх хугацаанд явагдана.
  • Шинээр элсэх хоёр болон бусад насны хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа ирэх сарын 23-ны 10:00 цагт цэцэрлэг тус бүр дээр нэгэн зэрэг эхэлнэ.
  • Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүд бүртгэл шалгах хугацаа энэ сарын 22-ноос ирэх сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.
  • Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдтэй гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа ирэх сарын 26-наас 28-ны өдрүүдэд болно.
  • Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл ирэх сарын 26-28-нд, ажлын цагаар тус тус зохион байгуулна.
  • “Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын утсанд мессежээр илгээнэ.
  • Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү