Чоёо айл гэрт аз жаргал авчирдаг


6 жил

Бэлгэдэл: Энэхүү цэцэгийг аз жаргалын бэлэг тэмдэг хэмээн үздэг. Айл гэрт байхад аз жаргал авчирдаг байна.

Орчинд үзүүлэх нөлөө: Жилийн дөрвөн улиралд цэцэгтэй байдгаараа онцлог. Орчноо үргэлж чимж байдаг.

Арчилгаа: Үндэс нь саваа дүүртэл их хурдан ургадаг бөгөөд үндэс хангалттай орон зайгүй болж дүүрэхээр ургалт удааширч, цэцэг жижгэрэн, навч нь доод хэсгээрээ унаж эхэлдэг. Жилд 2 удаа савыг нь томсгон солих шаардлагатай.

Гэрэл: Гэрэл нилээд шаарддаг. Гэрэл дутсанаас навч унжийж, цэцгийн өнгө бүдгэрч хэмжээ нь жижгэрдэг.Зундаа тагтан дээрээ гаргаж агаарт байлгах чухал.

Усалгаа: Энэ цэцэгт усалгаа маш чухал. Тасалгааны хэмтэй усаар усална. Хөрс хатахад навч унах, хуйлрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хавар, зуны улиралд усалгааг илүү сайн хийх хэрэгтэй ч хэт их усалж үндсийг илжрүүлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Агаарын чийгшил шаарддаг учраас навчийг өдөрт 1-2 удаа шүршиж өгөөрэй. 

Бусад: Өвөл гэрэл дутсан үед мөчир, иш сунаж, навч цэцэг жижгэрдэг. Тайралтыг тухай бүрт хийж өгч байх нь хэлбэрт болон зөв ургалтад тустай. Шинээр гарсан цэцэг 2-3 хоноод хагдрах тул унасан цэцгийн дэлбээг дор бүр авч  хаяж байх хэрэгтэй. Мөчирнөөс үр боловсордог.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Марлаа [66.181.177.xxx] 3 жил
Үнэхээр баяраллаа