С.Амарсайхан: Ажил аргацааж гацаасан, шалтаг тоочсон албан тушаалтнуудад хариуцлага тооцно


6 жил

НИТХ-ын Тэргүүлэгчид баяр наадмын өмнөхөн хуралдаж "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээ"-ний асуудлаар хэлэлцсэн юм.

Хуралдаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн  гишүүд, холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн харьяа газар, агентлагийн удирдлагууд оролцсон байна. Энэ хуралдаанаар  сар бүрийн есний өдрийг "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр" болгосон билээ. 

Мөн энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэдийн "Амьдрах орчны аюулгүй байдал"-ыг хангах асуудлаар Нийслэлийн бүх шатны байгууллага,  агентлаг, газрууд  хяналт шалгалт явуулж, хүүхэд багачууд болон иргэдийн эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхүйц бүх нөхцлийг арилгаж ажиллах үүргийг өгсөн юм.

"Ажил аргацаасан, гацаасан, өдөр хоногийг үр дүнгүй өнгөрүүлсэн, элдэв шалтаг тоочиж ажлаас хойш суусан  ажилтан, албан тушаалтнуудтай дарга цэрэг гэхгүй  хариуцлага ярихаас өөр аргагүй гэдгийг хатуу сануулъя" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү