Хүүхэд хамгаалалтын асуудлаар засгийн газрын мэдээллийг сонсоно


6 жил

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар 16 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа.  Энэ үеэр УИХ-ын гишүүд Засгийн газар болон холбогдох байгууллагуудын зүгээс хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл авах санал гаргалаа. 

Тухайлбал Б.Бат-Эрдэнэ гишүүн, “Монгол Улсын иргэд амьд явах баталгаа алга. Олон иргэн төрийн болон бусад байгууллагуудын хариуцлагагүй байдлаас үүдэн амиа алдаж байна. Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлд УИХ онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн 2016 оны сонгуулийн үеэр гарсан 60 тэрбумтай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэх цаг болсон” гэлээ. Мөн М.Оюунчимэг, Л.Болд гишүүн, “Өнгөрсөн долоо хоногт бага насны хүүхэд золгүй байдлаар амиа алдсан хэд хэдэн тохиолдол гарлаа. Тиймээс чуулганаар хүүхэд хамгааллын асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөх хэрэгтэй” хэмээв.

 УИХ-ын дарга М.Энхболд, “Хүүдийн амь насыг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлд Засгийн газар анхаарах хэрэгтэй. Хүүхэд хамгааллын асуудлаар УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад тавьсан асуулгуудын хариуг энэ долоо хоногийн Засгийн газрын мэдээллийн цагаар сонсож, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгнө. 60 тэрбумтай холбоотой асуудлыг эцэслэх цаг болсон хэмээв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү