Д.Гантулга, Д.Мурат нарын эрхийг түдгэлзүүлэх эсэхийг нууц санал хураалтаар шийднэ


6 жил

УИХ-ын тухай хуулийн 6.11-д "Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ" хэмээн заажээ. Үүний дагуу УИХ Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналд УИХ өнөөдрийн дотор хариу өгөх ёстой. УИХ дахь намын бүлгүүд уг асуудлаар тодорхой шийдвэр гаргахгүйгээр Дэд хороо, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд өөр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр асуудалд хандах нь зүйтэй гэж үзсэн.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо одоо хуралдсан бөгөөд Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг өнөөдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Ингэхдээ нууц санал хураалт явуулж шийдвэр гаргах юм. Энэ тухай УИХ-ын 6.13-т "Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ" гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү