Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлыг Дэд хороо, Байгын хороо, чуулганаар хаалттай хэлэлцэнэ


6 жил

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналд УИХ өнөөдрийн дотор хариу өгөх ёстой. Тус намын бүлгүүд гишүүд хамгаалах, эсвэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн нэгдсэн шийдэлд хүрсэнгүй. Дэд хороо, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд өөр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр асуудалд хандах нь зүйтэй гэж үзээд байна. Улмаар 48 цагийн дотор багтааж асуудлыг шийдэх үүднээс УИХ-ын дарга Дэд хороо, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг яаралтай хуралдуулах чиглэл  өгчээ.  Одоогийн байдлаар Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэлсэн бөгөөд Д.Ганутлга, Д.Мурат нарыг Дэд хорооны хуралд биечлэн оролцуулахаар дууджээ. Энэ бүх хуралдаан нь хаалттай горимоор явагдана гэдгийг эх сурвалж хэллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү