Хууль тогтоогчид Ногоон паспорт эзэмшиж эхэллээ


6 жил

Байгаль орчин, Аялал жуулчлалын Сайд Н.Цэрэнбатын санаачлагаар, Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад байгаль дэлхийгээ хамгаалах, таниулах зорилготой “Хандлагаа өөрчилье” уриатай “Ногоон паспорт” аян хэрэгжиж эхлээд байгаа билээ. 

 

Энэхүү аян ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудыг түшиглэн хэрэгжиж байгаа бөгөөд Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 243 сургууль байдгаас тэдгээрт 85 орчим эко клуб идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Ногоон паспорт аяны хүрээнд эко клубуудын дунд байгаль орчны талаарх мэдээлэл түгээх бичлэг, хог хаягдал цуглуулах марафон зохиох, байгаль орчны залуу сурвалжлагч болох, байгальд ээлтэй шинэ санаа гаргах, ногоон паспорт аяныг сургуульдаа нэвтрүүлэх, сурагч бүрийг ногоон паспорттай болгох зэрэг чиглэлээр уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдаж, байгальд ээлтэй иргэн бэлдэх үйл ажиллагааг хүүхэд наснаас нь эхлүүлэн дадал, хэвшил болгоход чиглэгдэх юм.

Харин энэ удаад УИХ-ын гишүүд “Ногоон паспорт”-ны албан ёсоор эзэмшигчид болж эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдлээ.

Энэхүү “Ногоон паспорт" нь 12 хуудас бүхий жижиг дэвтэр юм. Хуудас бүр нь өөр өөр агуулгатай ба ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээ, байгаль хамгаалах уламжлалт ёс заншил гэх мэт 12 ажлыг тусгасан бөгөөд эдгээр ажлыг УИХ-ын гишүүд зааврын дагуу амьдралдаа хэрэгжүүлж, иргэд сонгогчиддоо байгаль дэлхийгээ хайрлахад уриалан дуудаж, байгаль орчноо хамгаалах үйлсэд бодитой манлайлал үзүүлэх юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү