АТГ-ын даргын албан тушаалын төлөө улстөрийн бүлэглэлүүд алалцаж байна


6 жил

Яст мэлхийний хурдаар ч гэсэн АТГ ажлаа хийж, зоригтой шийдвэр гарган Ерөнхий сайд асангуудыг баривчилж хорьсон. Тус газрын дарга Х.Энхжаргалын хувьд хэн хүнээс гараад байхааргүй үйлдлийг улстөрийн сайн ар талгүйгээр хийсэн бөгөөд энэ нь иргэдэд үнэлэгдэж, харин улстөрчдөд үнэлэгдэхгүй байна. Ингэж хэлэхийн учир Х.Энхжаргалыг С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчилж хорьсонтой холбоотой түүний албан тушаалыг булаах гэсэн явуулга эрчимжиж байна. АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг нохойд барьдаг мод шиг Х.Энхжаргалын өөдөөс тавьсан улстөрийн бүлэглэл Мандхай цэцэн хатан кинон дээр гардаг “Өнөболд ванг дараа нь амархан нухчихаж болно” гэдэг шиг эхлээд Г.Баасанг энэ албан тушаалд томилж, дараа нь түүнээс авсан төлөвлөгөө боловсруулж байна. Мэдээж Г.Баасан энэ хугацаанд тулж дэмжиж энэ албан тушаалд “хүргэсэн” бүлэглэлийнхээ талд чөмгөө дундартал зүтгээд жийгдэх нь ойлгомжтой.

Нөхцөл байдлаас харахад Г.Баасангийн ард Ерөнхийлөгч тэргүүтэй АН-ын хэсэг бүлэг хүмүүс байгаа бол Х.Энхжаргалын ард МАН-ын хэсэг бүлэг хүмүүс байна. АТГ-ын даргын албан тушаал аль бүлэглэлд очихоос хамаарч улстөрийн тоглолтууд хийгдэж цаашлаад 2020 оны сонгуулийн үр дүнд хүртэл нөлөөлөх боломжтой байгаа учир хоёр намын бүлэглэл хоорондоо ширүүхэн тэмцэж байна. Эндээс хамгийн их дарамт шахалтыг мэдэрч байгаа хүн нь Х.Энхжаргал бөгөөд одоо II дугаар эмнэлэгт хэвтэж байгаа С.Баяр МАН доторх өөрсдийн хүмүүсээр дамжуулан Х.Энхжаргалаас хэрхэн өшөө авах, АТГ-ын даргын албан тушаал Х.Баттулгын гарт очвол өөрийгөө цааш нь хорьж шалгуулахгүй арга замыг сийлж байна. Энэ мэт олон хүч, бүлэглэлүүдээс болоод улстөрийн нөхцөл байдал хурцдаж, тэр нь АТГ-ын даргын албан тушаалыг хэнд өгөх вэ гэдгээр илэрч байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү