З.Нарантуяа: Өмнөх Засгийн газрын үед гэж ярих хэрэггүй


6 жил

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж байна.  Хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ үеэр Засгийн газар томоохон төслөө хөдөлгөхөд анхаарч ажиллаагүй хэмээн шүүмжиллээ. 

Тэрээр, "Үндсэн чиглэлийн биелэлтийг нэг бүрчлэн уншиж үзлээ. Үндсэн чиглэлийн зорилтыг анх тавихдаа л юу ч бодоогүй мөрөөдлийн жагсаалт хийчихсэн. Хийж, хангаж байна гэсэн үг өгүүлбэрүүд их. Уг нь тухайн жилийн зорилтыг хэрэгжүүлсэн дүгнэлт байх ёстой гэж бодож байна.

Үндсэн чиглэлийн арга хэмжээнд урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 их наяд төгрөг зарцуулсан.Төлөвлөгөөтэй харьцуулахад 25.4 хувь болсон. Энэ нь зорилтоо бүрэн хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн нөөц нь хязгаарлагдмал байжээ гэсэн Аудитын энэ дүгнэлттэй би санал нийлэхгүй байна. Гүйцэтгэлийн аудит гэж байдаг. Зарсан мөнгө болгоныхоо үр ашгийг бодит гүйцэтгэл, тавьсан зорилгодоо хүрэхэд хүрэлцэж, зарцуулагдаж байна уу гэдгийг үнэлэх ажлыг аудит хийх ёстой. Түүнийгээ хийгээгүй улс төрийн өнгө аяс дагуулсан зүйл оруулж ирж байна.

Засгийн газар бодлогын уялдаагаа хангаж, яамдууд томоохон төслөө хөдөлгөх зүйлд анхаарсан бол өнөөдрийн макро эдийн засаг илүү сайжирсан байх ёстой" гэлээ.

Мөн

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү