С.Баярцогт нарын анхан шатны хурал маргааш болно


6 жил

  Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр АТГ-аас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон. Хуульд зааснаар урьдчилан хорих 30 хоногийн хугацаа маргааш дуусч буй тул Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд маргааш 9.30 цагт шүүх хурлыг товложээ.

Тэгвэл, нэр бүхий хүмүүсийг үргэлжлүүлэн хорих хүсэлтийг прокурор илгээсэн гэсэн мэдээлэл гарсны дагуу Нийслэлийн прокурорын газар дахь эх сурвалжаас тодруулахад, С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлтийг гаргаагүй байгаа гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү