УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ


6 жил

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан эхэллээ. УИХ өнөөдөр долоон асуудал хэлэлцэх юм. Ямар асуудал хэлэлцэхийг дараахь жагсаалтаас харна уу.

  1. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын гурван гишүүн өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;
  2. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  3. Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  4. Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  5. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  6. Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  7. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас “Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх буудлын барилгын ажлын явц, тус нисэх буудлыг ашиглалтанд оруулахад хөрөнгө оруулалт, боловсон хүчний нөөц болон бусад асуудлын талаар Засгийн газраас баримталж буй бодлогын талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү