СЗХ-ны 2017 оны тайланг хэлэлцэнэ


6 жил

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.04.25) 09 цаг 36 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлжээ. Хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцууллаа.

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан “Улсын Их Хурлын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 60 тоот захирамжаар байгуулагдсан Санхүүгийн зохицуулах хорооны даргын үйл ажиллагааны чиг үүрэгтэй холбоотой зарим асуудлыг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийг долоо хоног хойшлуулж, дээрх ажлын хэсгийн дүгнэлттэй хамт хэлэлцэх зүйтэй хэмээн үзэж горимын санал гаргаж байна” гэв.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 83.3 хувийн саналаар дэмжин, Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийг хойшлуулахаар шийдвэрлэжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү