АНЭУ-ын Засгийн газраас Монголд 200 мянган долларын тусламж үзүүлжээ


6 жил

   Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Арабын нэгдсэн Эмират улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тунэйжиг хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ. Элчин сайд АНЭУ-ын компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахад бэлэн гээд юуны өмнө давхар татварын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах нь цухал байгааг онцолсон байна.

Мөн тус улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс Монгол орны түүх, соёлыг сурталчлах чиглэлээр тодорхой ажил зохион байуулсны үр дүнд АНЭУ-ын иргэдийн Монголд жуулчлах сонирхол нэмэгдэж байгаа ажээ. Манай хоёр улс 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд АНЭУ 2016 оноос Монголд байнгын Элчин сайдын яамаа нээн ажиллуулж байгаа юм. Тус Элчин сайдын яам  удахгүй шинэ байрныхаа нээлтийг хийх юм байна.

Абу Дабигийн хөгжлийн сангаас Тайширын усан цахилгаан станцыг барих төсөлд 2003 онд 13 сая ам.долларын зээл олгож байсан бол саяхан АНЭУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн зарим хороо, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд буцалтгүй тусламж болгон 200 мянган ам.долларын эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү