АН-ын бүлэг хоёр сайддаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайдад санал болгов


6 жил

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа гурван асуудал хэлэлцжээ. Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Эдгээр хуульд өөрчлөлт оруулснаар аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилохоо болих ажээ.

АН-ын бүлгийн хэлэлцсэн дараагийн асуудал нь Засгийн газрын хоёр гишүүнд хариуцлага тооцох тухай асуудал байжээ. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт хариуцлага тооцож огцруулахыг шаардсан албан бичгийг Ерөнхий сайдад өгөхөөр болсон байна. Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргаж УИХ-аар хэлэлцүүлэх нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлтийг Цэц гаргасан юм. Тиймээс ийнхүү Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр болжээ.

Мөн АН-ын бүлэг Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн асуудлаар тус бүрт нь ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон байна.     

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү