Ажлын хэсгийг Д.Хаянхярваа ахлахаар болжээ


6 жил

Үндсэн хуулийн цэц УИХ-ын тухай хуулийн 6.1.9 заалтыг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотой УИХ энэ хуульдаа өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төсөл санаачилж, хэлэлцүүлж буй.

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.

Иймээс Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн боловсруулсан уг хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж байгаа юм. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа ахалж, бүрэлдэхүүнд нь О.Баасанхүү, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нарын гишүүн ажиллахаар болов.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү