М.Оюунчимэг гишүүн Ц.Нямдорж сайдад асуулга тавьжээ


6 жил

Уг асуулгад, Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал, гэмт хэрэг буурахгүй байгаагаар барахгүй олон нийтийг цочирдуулах болсонтой холбогдуулан Засгийн газраас энэ чиглэлд ямар судалгаа, арга хэмжээ авч байгааг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахыг хүсье гэжээ.

Эдийн засгийн нөхцөл байдал сайжраагүй, ард түмний амьдрал хүнд байгаагийн хажуугаар хүүхдийн хүчирхийллийн асуудал нь олон нийтийн санааг зовоох гол асуудал гэж үзэж байгаа тул энэ талаар тодорхой тооцоо судалгаатай, хэрэгжүүлэх бодитой арга хэмжээ дурьдсан хариулт өгнө үү хэмээн М.Оюунчимэг гишүүн асуулгадаа бичсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү