Киргиз улсад Элчин сайдын яамаа нээхээр боллоо


6 жил

     УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Бүгд найрамдах Киргиз улсад Элчин сайдын яамаа нээх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улс Бүгд найрамдах Киргиз улстай 1992 онд дипломат харилцаа тогтоожээ. Бишкек хотод 40 гаруй Элчин сайдын яам байдаг бөгөөд зөвхөн манай улс л Ерөнхий консулын  газартай аж. Манай улсын Ерөнхий консулын газар дөрвөн хүний орон тоотой ажиллаж байгаа бөгөөд Элчин сайдын яам болгон өргөтгөхөд нэмэлт зардал гаргахгүйг гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн юм. Саналаа хэлсэн УИХ-ын гишүүд "Монголчууд олноороо амьдарч байгаа газруудад дипломат төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах нь чухал. Харин Киргиз улсад Ерөнхий консулын газраа ажиллуулж байхад л хангалттай" гэх зэргээр Засгийн газрын энэхүү саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байлаа. Гэвч санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Киргиз улсад Элчин сайдын яамаа нээхийг дэмжлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү