Баянзүрх дүүргийн АН-ынхан хоёр дахь өдрөө жагсав


6 жил

Ардчиллын алтан хараацай С.Зоригийн хөшөө буюу Ардчилсан намын байрны гадаа Баянзүрх дүүргийн намын хорооны гишүүд хоёр дахь өдрөө жагсаал зохион байгуулав.

Тэд “Ардчилсан нам бодлогын нам болохоос боссын нам биш”, “Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын дүрмээ зөрчихөө зогсоо” гэсэн үг бичсэн лоозон барьжээ.

Жагсах болсон шалтгаанаа Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд “ Намын удирдлага удаа дараа үндсэн дүрмээ зөрчиж, шийдвэр гаргаж байгаад бид бухимдалтай байгаа. Энэ асуудлаар өмнө шаардлага хүргүүлсэн. Шаардлагынхаа хариуг авахаар тайван жагсаал зохион байгуулж байна. Дотоод сонгууль явуулахтай холбогдуулж, бидний эрх зөрчигдөж байна. 2017 онд дотоод сонгууль хийхэд бид бүгд саналаа өгөх эрхтэй байсан. Энэ удаад дотоод сонгууль болоход нэр дэвшсэн гишүүдийг маань хаслаа, санал өгөх эрхийг боомиллоо. Харин оронд нь Ардын намын гишүүдийг гишүүн болгож, санал өгүүлэхээр болж байгаа нь маш буруу” гэж тайлбарлалаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү