С.Баярцогт: Асуудлыг эцэслэх хүртэл Монголдоо байна


6 жил

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд тэрбээр “Өнгөрсөн даваа гаригт олон улсын нэр хүндтэй “Ройтерс” агентлаг надтай холбоотой мэдээллийг  англи хэл дээр гаргасан. Монголын вэб сайтууд орчуулаад тавьсан байсан. Мөн манай нам дээр энэ асуудалтай холбогдуулж, тодорхой хэмжээний шийдвэр гаргаад намын гишүүнчлэлээс хаслаа.

Яригдаж байгаа зүйлүүд маань Монголын хамгийн том төсөл болох Оюутолгойтой холбогдсон учраас тайлбар өгөх шаардлагатай гэж үзлээ.

Оюутолгой 70-100 жилийн настай төсөл. Энэ төслийг хийсэн хүмүүсийг ямар нэг байдлаар авлига хээл хахууль авсан байгаа. Монголд ашиггүй болсон гэрээ, шалгах хэрэгтэй гэсэн зүйлийг холбож, олон жил ярьж байгаа. Гэрээ байгуулагдаад, төсөл хэрэгжээд 9 дэх жилдээ хэрэгжиж байна.

Нэг зүйлд би баяртай байгаа. Монголын Авлигатай тэмцэх газар, Швейцарын ерөнхий прокурорын газартай хамтраад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Үүнийг би үнэн мөнийг нэг талд нь гаргаад шийдэх боломж гэж харж байна.

Яагаад гэвэл манайхан өөрсөддөө итгэдэггүй. Данс Швейцарьт байсан учраас эргэлзээг тайлах боломж гарч байна.

Оюутолгой төслийг  хэрэгжүүлэхээр “Рио Тинто”-той хэлэлцээрийг удирдаж байсан, хийсэн хүмүүсийг  хардаж сэрдэх, муу сайнаар ярих зүйл ихээр гардаг.

Гэхдээ 2009 онд энэ төсөл дээр Засгийн газрыг төлөөлөн ажилласан хүмүүс Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж ажиллаж хийсэн. Сайн гэрээ хийсэн. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Сайжруулахын төлөө байнга ажиллаж ирсэн.

Би энэ төслийг удирдаж байхдаа Монголын үр өгөөжийг 3 тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн өөрчлөлтөөр 1 тэрбум ам.доллараар сайжруулсан” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү