Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


6 жил

Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 28. Бархасвадь гараг. Тооно одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан морь өдөр.

                          Барилдлага: Үл зохилдох 
                          Шүтэн барилдлага
: Өтлөх үхэхүй 
                          Суудал: 
Төмөр

Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Үргэлж гаргадаг дутагдалтай зан аашаа өөрчлөн шинэ дадал зуршлыг бий болгоход ихээхэн цаг зав зарцуулна. Энэ тийм амархан бүтэхгүй тул бүү сэтгэлээр уна. Ажил хэрэгч хонины ордныхонд энэ өдөр гайхалтай байх ба ердийнхөөсөө илүү эрч хүчтэй, хүчирхэг байх болно. Хүмүүсээс зөвлөгөө тусламж, бүр санаа бодлыг нь авахаас бүү нэрэлх. Чадах чинээгээрээ их мэдээлэл цуглуулж чадвал та өөрийн авьяас чадвар, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж чадна. Олон нийтэд харагдах байдал болон нэр хүнддээ анхаарлаа хандуул.


ҮХЭР (4/20-5/20)

Бүтээлч, авьяастай үхрүүдийн хувьд өнөөдөр хүсч байсан зүйлээ бодит болгоход ойртоно. Одоо мөрийтэй тоглоомоор ч юм уу яаж хурдан баяжих вэ гэж мөрөөдөх цаг биш. Олонтойгоо нэгдэх гэсэн хүсэл тань өөрчлөлт шинэчлэлийг бүтээх ажилд оролцоно. Төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг бүлгэмд элсэн ороход хүргэнэ. Хэдийгээр таны сэтгэл санаа өөдрөг байгаа ч хүмүүстэй харилцахад тийм ч амар байхгүй бололтой. Таныг дарамтад оруулах уулзалт үйл ажиллагаанаас хол байх хэрэгтэй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эрүүл мэнд болоод ажил албаа зохицуулах арга замыг хайж олох нь чухал. Од эрхэс таны баяр хөөр, хайр сэтгэлийн аливаа асуудалд нөлөө үзүүлэх болно. Мөн энэ цаг үед анхаарах зүйл бол ирээдүйн ажил хэрэг, хамтын амьдрал юм. Энэ хоёр эрс тэс ялгаатай асуудлыг шийдэхийн тулд албаны болоод хувийн амьдралдаа зориулах цагаа зохицуул. Та өөрийн цагийг зохицуулсан бол түүнийгээ яг таг баримтлах нь чухал. Гэвч та өөрийн амжилтын төлөө ажиллах, харилцаагаа тогтвортой байдалд авч үлдэх гэсэн сонголтын хооронд ацан шалаанд орох болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Зүгээр нэг энгийн, хэвийн нөхцөл байдалд та будилсан нэгэн болж хувирна. Магадгүй та нөхцөл байдлаас гарах гэж буруу замаар яваад байж ч болох юм. Өөрийнхөө хийж байгаа зүйлийн үнэ цэнийг мэдэр. Энэ нь зөв шийдвэр гаргахад тусална. Та ямар нэгэн аргаар бусдаас ялгарна. Харин та бизнест өөрийгөө хангалттай сайн биш гэж бодож байгаа бол уучлалт хүсээд өөр замыг сонгоорой. Дундын өмчийн асуудалд бэрхшээл гарах бололтой. Бүх хэлэлцээрт үнэн шударга байх хэрэгтэй гэдгийг анхааруулъя.


АРСЛАН (7/23-8/22)   

Хүмүүсийн харилцаанд та өөрийнхөө дотоод сэтгэлийг илүү их сонсохыг хичээх болно. Өнөөдөр толгой өвтгөсөн асуудлаас сатаарахын тулд дуртай зүйлээ хий. Зарим нь ойр дотныхоо хүмүүст тусалж, түүнээсээ баяр баясгаланг мэдэрснээр өөрсдийгөө олж чадна. Арслангийн ордны хосууд аливаа асуудлыг маш тайван шийдвэрлэж чадахаас гадна харилцаагаа шинэ шатанд ахиулж чадна.


ОХИН (8/23-9/22)

Од эрхэсийн нөлөө гэр бүлийн амьдралыг сайжруулаад зогсохгүй таныг дотроосоо болоод гаднаасаа гэрэлтэхэд тусална. Та өөрийн мэдрэмж, хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөлдөө бүтээлч хандах цаг хэдийн иржээ. Сайтар бодож тунгаах нь үүнд хамгийн чухал. Яг энэ өдөр хувийн амьдрал дахь асуудлуудаа шийдэхэд тохиромжтой байх болно. Шинээр хэн нэгэнтэй танилцах нь нэг их хүсээд байхаар зүйл биш. Ямар нэгэн шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлыг анхааралтай судлах ёстойг бүү мартаарай.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Тогтсон хэв маяг, уйтгартай байдлаасаа ангижрахын тулд өөрийн хүсэл сонирхлоо дагах хэрэгтэй. Өнөөдөр байнга тохиолддог саад бэрхшээлээс зугтаахыг хичээ. Яавал дээр талаар өөрөөсөө нэг асуугаад үз. Өнөөдөр та хэрүүл маргаанаас буцахгүй шинжтэй байгаа тул найз нөхөд танилуудтайгаа уулзахаас зайлсхий. Үзэл бодлоо хамгаалах гэж хэт улайрах хэрэггүй. Сайн танихгүй хүмүүстэй харилцсанаар урам хугарах бололтой. Хамтран ажиллах санал хүлээн авбал өөрийн нөөц боломжыг тооцож байж хариу өг. Хэт их юм ярих, архи дарс, мөрийтэй тоглоомоос хол бай.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өрсөлдөгч нарынхаа хийх алхмыг сайн тунгааж бодоод ажлын төлөвлөгөө гаргаарай. Өөрийн болгосон хувийн ур чадварын ачаар бизнесийн боломжоо өргөсгөх завшааныг олно. Өнөөдөр их ажиллах шаардлагатай тул бие сэтгэлийн хувьд ачаалал авахад бэлэн бай. Та өрсөлдөөнөөс төвөгшөөж, хийхээс зугтдаг байсан зүйлээ дуусгаж, энэ нь танд тийм ч давахгүй хэцүү биш болохыг мэдэх болно. Танд үлгэр жишээ болдог ажил хэрэгч хүнээс сайн суралц.


НУМ (11/22-12/21)

Тэсвэр тэвчээр хөдөлмөрч чанараараа даргаасаа сайшаал хүртэж мөн ивээгч нараасаа тусламж авна. Өдрийн турш ажил хэргийн хэлэлцээр хийхэд тийм ч таатай бус. Маш олон төрлийн зүйлсээс болж шинэ зүйлтэй танилцахад саад болно. Сэтгэл санааны огцом өөрчлөлт, ухаан бодол тэнэг байх нь ямар ч амжилтанд хүргэхгүй. Муу ёрын байдалд анхааралтай ханд.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр та өөрийн авьяас чадвараа нээн илрүүлэх бөгөөд амжилт таны хажууд тун ойрхон байна. Ажил олгогч чинь танд тушаал ахих боломж олгох болно. Ажил хэргийн холбоотой уулзалт хүссэн үр дүнд хүрэх нь танаас л хамаарна. Чухал асуудлыг шийдэхдээ баримт нотолгоонд илүү тулгуурла. Тогтвортой уужим ухаантай бай. Түнштэйгээ маргаж болзошгүйг анхаар. Иймээс гартаа илүү чухал баримтыг оруулж ав.


ХУМХ (1/20-2/18)

Түншүүдийн харьцаанд хуурамч байдал илэрч, хардалт нь дэмий үйлдлийн шалтаг болно. Хорон санаатнуудаас муу хорлол гарах өдөр. Гэвч та өөрийгөө хамгаалж чадвал тэр нь үр дүнгүй болно. Тиймээс найдвартай хүн дээрээ очоорой. Эрүүл мэндээ бүх талаар анхаар. Хавар цагт нэмэлт витамин, эрдсийг цуглуулж, дархлаагаа сайжруул. Байгалийн бэлдмэлтэй ханд ууж, эрч хүчээ нэмэгдүүл. Муу мэдээ сонссон ч үүсч буй асуудлуудыг цаг тухайд нь өргөн хүрээтэй авч үзэх нь байдлыг сайжруулна.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр гэр бүлийн мөнхийн асуудал болсон хувийн хариуцлага болон өөрийн сонирхолтой ажил хоёрын аль нэгийг сонгох шаардлага гарах бололтой. Сайтар бодож шийдээ гаргаарай. Ажил дээр олон уулзалтын хооронд будлиж мэдэх тул цаг товлохын өмнө уулзалтуудаа сайтар шалгаж үзээрэй. Их стресстэй байдалд орох учир найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрөө. Мөн түүнчлэн, сэтгэл зүрхээ чагнаж, өөрийгөө нээн илрүүлэх замдаа мордох цаг хэдийн ирсэн байна. Харин оройдоо хайртдаа цаг зав гарга.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү