Өнөөдөр болох үйл явдал


6 жил
  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Казахстан улсын дуучин Мадина Садуакасовагийн “Мөрөөдлийн улс” тоглолтын талаар мэдээлнэ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Баяр энтертайнмент” ХХК ажиллаж буй.
  2. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас "Онч шийдэл" ТББ-ын гишүүн хуульчдаас "Захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид учруулсан хохирлыг шүүхийн шийдвэрийг үндэслэн төсвөөс төлснийг тухайн шийдвэр гаргасан этгээдээр төсөвт нөхөн төлүүлэх" шаардлага бүхий стратегийн өмгөөллийн төслийг танилцуулна.
  3. Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд 09.00-15.00 цагийн хооронд Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2018” сэдэвтэй хурал зохион байгуулна.
  4. 6 настай хүүхдүүдийг дэмжих төслийн үр дүнгийн хурал 10.00-13.00 цагт Blue Sky зочид буудлын Кристал танхимд болно.
  5. 08.30-17.30 цаг хүртэл Хэлмэгсдийн хөшөөний хойно жагсаал цуглаан зохион байгуулна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү