Энэ өдөр дэлхийн түүхэнд


6 жил
  1. 624 онд Арабын хаан Мухаммад болон Меккагын Кураишийн шинэ дагагчдын хооронд болсон тулаанд Арабчууд ялжээ. Ингэснээр Баруун Араб бүхэлдээ арабчуудын мэдэлд шилжсэн юм.
  2. 874 онд Константинополь хотын Ариун дагагчдын сүмд Гэгээн Ницефорын ясыг байршуулж, онголжээ.
  3. 1639 онд Харвардын коллеж Английн санваартан Жон Харвардын нэрээр нэрлэгджээ.
  4. 1697 онд Маяачуудын мэдлийн сүүлийн хот Нойпетен Испанийн эзлэн түрэмгийлэгчдэд ялагдав.
  5. 1781 онд аугаа одон оронч Уиллиам Хершель Уранус гарагыг нээжээ.
  6. 1930 онд Харвардын коллежийн одон орон судлалын төв Плутон гарагыг нээсэн талаар мэдээлэв.
  7. 1933 онд Их хямрал: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельтийн зарлигаар шаардлага хангасан банкууд эргэн үүдээ нээжээ.
  8. 1940 онд Орос-Финландын хооронд өрнөсөн өвлийн дайн өндөрлөв.
  9. 1969 онд Аполло сансрын хөтөлбөр: Аполло 9 сансрын хөлөг сансарт даалгавраа амжилттай биелүүлж, эх дэлхийдээ газардав.
  10. 1988 онд Японы Аомори болоон Хакодате хотуудыг усан доогуур холбосон "Сейканы нүхэн гарц" ашиглалтад оров. Ингэснээр усан доогуурх хамгийн урт хонгил болсон юм.
  11. Аляск орчмын усан Эксон газрын тосны компанийн асгасан газрын тосыг цэвэрлүүлэхэд нэг тэрбум ам.доллар гаргахыг АНУ-ын Хууль зүйн яамнаас шийдвэрлэжээ.
  12. 2008 онд дэлхийн зах зээл дээр нэг унц алтны үнэ 1,000 ам.долларт хүрчээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү