Б.Саранхүү: Дэлхийн аваргад явахын тулд ажлаасаа гарч бэлтгэлээ хийсэн

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

6 жил 4228

   Бид ярилцлагынхаа хүмүүс буландаа 1990-ээс хойш төрсөн амжилттай яваа бүхий л салбарын залуустай тэдний үзэл бодол, хүсэл мөрөөдлийн тухай ярилцаж байхаар боллоо. Иймээс өнгөрөгч аравдугаар сарын 24-29-ний хооронд WRPF холбооны RAW пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай оролцсон Хэнтий аймгийн залуу тамирчин Б.Саранхүүг энэ удаагийн ярилцлагын зочин болгож байна. Тэрээр залуучуудын -75кг жинд өрсөлдөн гурван төрлийн нийлбэр дүнгээр мөнгөн медаль, хэвтээ шахалтын төрөлд алтан медаль, залуучуудын бүх жингийн абсолютаар гуравдугаар байрт орж “Абсолют” цомын эзэн болсон юм.

Б.Саранхүү 1995 оны 8-р сарын 18 нд Хэнтий аймагт төрсөн. Хэнтий аймгийн 1-р арван жилийн сургуулийг 2012 онд төгсөн. 2012 оны 9-р сард МУБИС-ийн Урлаг Биеийн Тамирын Сургуульд элсэн 2016 оны хавар амжилттай төгссөн нэгэн.

-Өдрийн мэнд. Өмнө нь өөр чиглэлийн тамирчин байсан, тэгвэл чухам хэзээнээс пауэрлифтингээр хичээллэх болсон бэ?

-Жүдогоор хичээллэдэг байлаа. Тухайн үедээ бярдуулаад хүч дутдаг байсан болохоор хүчний төрлийн бэлтгэл хийхийн тулд штанк өргөх болсон. Нэг өдөр жүдогийн бэлтгэл, дараагийн өдөр нь штанк гээд л ээлжилдэг байв. Гэвч бэртэл авч гараа хугалснаас хойш барилдахад гар маань нэг л болохгүй бэртэл авах гээд байсан учир хэсэг бөхөөсөө завсарлахаар шийдсэн. Ингээд л түр завсарлах хугацаандаа биеэ хөгжүүлэх зорилгоор штанк өргөж бэлтгэл хийх болсон. Анхандаа пауэрлифтингээр туушдаа хичээллэнэ гэж боддоггүй байсан ч н.Баасандамба багшийнхаа тэмцээнийг очиж үзсэнээр “Би ч гэсэн эдгээр тамирчидтай адилхан өргөж болохоор юм байна, цаашлаад хичээллэж өөрийгөө сорьж үзье” гэж шийдсэн юм.

-Хичээллээд хэдэн жил болж байна. Энэ хугацаанд хэр амжилт гаргав.

-2015 оноос хичээллэж эхэлсэн. Анхны тэмцээн буюу 2016 оны хэвтээ шахалтын УАШТ-нд хүрэл медаль авсан, хоёр дохь тэмцээнээсээ мөнгөн медаль авлаа, ингээд л урамшиж эхэлсэн дээ. Түүний дараа сургуулиа төгсөөд долоо дугаар сард болсон сард болсон УАШТ-нд түрүүлэн дэлхийн аваргад оролцох эрхээ авч бэлтгэлээ хийж өнгөрсөн сард тэмцээндээ амжилттай яваад ирлээ.

-Тамирчин бүрд тулгардаг асуудал бол бэлтгэлийн бааз, дэмжих санхүү дэмжлэг байдаг. Тэгвэл дэлхийн аваргад явахаасаа өмнө хаана хэрхэн бэлтгэл хийдэг байв. Ажил төрөл, бэлтгэл, замын зардал зэргийг хэрхэн зохицуулж ирсэн бэ?

-Санхүү мөнгийг өөрсдөө л гаргана даа. Тухайн үедээ ажлаа хийнгээ бэлтгэл хийх нь ядралт их олигтой хүч нэмэгдэж өгдөггүй. Ажил хийхгүй бол санхүү мөнгө хоол ундны хувьд зохицуулахад хүндрэлтэй байдаг. Гэсэн ч би. Харин бэлтгэл хийх тал дээр .  

-Тэмцээний үеэр сэтгэгдлээсээ хуваалцаач.

-Айдас их байлаа. Монголчууд байлаа. Тэмцээний өмнөх шөнө их сандарч байсан ч тэмцээн эхлэхэд бид маш өргөж тэднээс ч илүү байж чадсан. шүү. Мөн манай багш Ш. Алтанбаганa, холбооны ерөнхийлөгч Ш.Ариунбаатар, Ш.Бямбатогтох нар өөрсдийн жин тус бүрд түрүүлсэн.

-Гурван төрөлд шагнал авсан шүү дээ.Тэр тусмаа абсолютаар цом авлаа гэсэн. Үүнийг нэг тайлбарлаач.

- Пауэрлифтинг хэрэглэлтэй ба хэрэглэлгүй гэсэн хоёр янз байдаг. Миний явсан ДАШТ бол хэрэглэлгүй төрөл нь. Хэвтээ шахалтынхаа -75кг жинд түрүүлж бүх жингийн абсолют төрөлд оролцох эрхээ авсан. Абсолютад өрөлсөлдөж байгаа тамирчид өөрийн чадах хамгийн хүнд жингээ өргөж, биеийн жин өргөсөн кг-ийг харьцуулан дүнгээ гаргаж бүх жингийн аваргаа тодруулдаг. Харин миний хувьд .  

-Цаашид юуг төлөвлөж, зорьж байна?

-Одоогийн байдлаар пауэрлифтинг олимпын төрөлд ороогүй 2020 оны үзүүлэх тоглолтонд оролцож, 2024 оноос олимпын төрөл болохоор төлөвлөгдөж магадгүй гэж дуулсан. Тиймээс цаашдаа илүү сайн хичээллэж олимпын дэвжээнд эх орныхоо нэрийг дуудуулах хүсэлтэй байна. Мөн “Монголын пауэрлифтингийн хүчний” холбооны ерөнхийлөгч Ш.Ариунбаатар, дэд ерөнхийлөгч Ш.Алтанбагана нар их мундаг, өөрсдөө санхүүгээ гаргаж монголд энэ спортыг хөгжүүлж байна. Тэд санхүүгээ гаргаж, бооцоо мөнгө цуглуулан олон арван тэмцээн зохион байгуулдаг. Түрүү жил л гэхэд бүх жингийн абсолютын аваргадаа алтаар бүрсэн том бүс өгсөн. Энэ мэт шагнал урамшуулал нь.

- Пауэрлифтингийн тамирчдад улсаас ямар нэгэн дэмжлэг, санхүү мөнгө туслалцаа байдаг уу?

- Топ спортуудын төрөлд багтаагүй өөрсдөө санхүү мөнгөө зохицуулна.Байнгын шигшээ баг гэж байхгүй. Улсын аваргад оролцож хэн сайн байсан тэр хүн л явах болно. Ер нь . Өдөрт 4-5 удаа хоол иднэ, уураг витамин хэрэгтэй. Байнгын бэлтгэлтэй байж пормоо алдахгүй байх. Миний хувьд тэмцээнд явж ирээд маргааш нь бэлтгэлдээ орсон. Тэмцээний бэлтгэл гээд ажлаасаа гарсан болохоор одоохондоо ажилгүй байна даа.

- Чамайг ихэд хөдөлгөөнтэй, тал бүрийн авъяастай нэгэн гэхэд хэлсдэхгүй. Найзууд чинь  мөн адил тэгж дүгнэдэг юм байна лээ. Тэгвэл кизомбо бүжгийн талаар ярилцах уу?.

- /Инээв/ Тиймээ би Кизомбо бүжгээр бүжиглэдэг. Сургуулиа төгсөөд энд ажиллах амьдрах болсон. Зун чөлөөт цагаа өнгөрөөж байхдаа кизомбо бүжгийн анхан шатны хичээлийг заалгасан даа. Кизомбо бүжиг их гоё чөлөөтэй. Хүмүүс нь их нээлттэй сайхан байсан.

- Бэлтгэлээ хийж байхад чинь анзаарлаа. Гар дээрх шивээс нь их содон харагдаад. Ямар нэг утга бий юу?

-Тэгэлгүй яахав. Аав минь бас өөрийн нэрний утгатай билэгдэлтэй холбоотой шивээстэй. Би гурван хүүтэй айлын бага хүү учраас аавынхаа залгамжийг авч х. Шивээсийг минь харвал аварга хэмээх бичигтэй саран дээр суусан эрүүл чийрэг гэзэгтэй хүн бий. Манай аав гэзэгтэй хүн байдаг болохоор аавыгаа дүрсэлж гэзэгтэй болгосон, үүнээс гадна сар дээр сууж байгаа нь миний нэрний утга, бие нь эрүүл чийрэг байгаа нь ирээдүйд би ийм биетэй болно, мөн лдаа.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Inga [66.181.161.xxx] 6 жил
Manai bagsh ch mundag shuu ulam ih amjilt gargaarai