Т.Анхбаяр: Занабазар бол урлагтай хамаагүй

Сэтгүүлч: Г.Баянжаргал

2 жил 6943

Урлаг судлаач, зураач Т.Анхбаярын өгсөн ярилцлагын сүүлийн хэсгийг хүргэж байна. Энэ удаа бид Занабазар яагаад урлагтай хамаагүй, капиталистууд уран зургийг яаж балладаг, гэрэл зураг уран зурагтай дуйцэхгүй, уран бүтээлч, галлерей гэж угтаа юу вэ зэрэг сэдвээр ярилцлаа.

-Гоё зурах, сайн зурах ямар ялгаатай вэ?

-Гоё зурах гэдгээр эстетиктэй, өнгө будаг, өнгө зураас таарч тохирсон, гармонитой байхыг хэлж байгаа байх. Зураачийг сайн гэж хэлж болно. Харин сайн зураг гэж байхгүй л дээ. Сайн гэдгээр чанартай материалтай гэдэг ч юм уу. Сайн гэдэг бол өөрөө үнэлгээ. Тэрнээс зурганд сайн, муу гэж байхгүй. Гэхдээ хэр эстетиктэй, хэр илэрхийлж чадсан бэ гэдгээр ялгагдана.

-Эстетикгүй гэхээр ямар зураг вэ?

-Кич төрлийн зурагнууд. Жишээлбэл, Их Дэлгүүр рүү ороход байдаг мэргэжлийн биш, аймшигийн зурагнууд байдаг даа. Нүд халтирмаар. Дээрээс нь үнэн биш зураг эстетикгүй харагддаг. Өөрөөр хэлбэл, үнэн юм өөрөө эстетиктэй харагддаг.

-Зураачид зурж чаддаг байхаас өөр юу хэрэгтэй вэ?

-Зурж чаддаг байхаас гадна маш их хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй.  Чадвартай байлаа гээд юуны ч баталгаа биш. Маш их хөдөлмөр, тэмүүлэл, тэгээд өөрийгөө золиослох.

-Өөрийгөө золиослох гэдгээр юуг хэлж байна?

-Дэлхийн том уран бүтээлчдэд гэр бүлийн амьдрал гэж байхгүй. Өөрийгөө маш их золиослоно. Масс болж болохгүй. Маш өөр харц, маш өөрөөр оюунлаг байна гэдэг массын амьдралаас татгалзаж байж өөрийгөө золиослож байгаа гэсэн үг. Мөнгө төгрөгөөс татгалзана. Бизнес хөөгөөд явахгүй. Улс төрийн намын шоу хийж болохгүй. Улс төрийн захиалгаар юм хийж болохгүй. Жишээлбэл, Занабазар бол урлагтай хамаагүй. Яагаад гэвэл урлаг, шашин зорилго хоёр өөр салбар. Занабазар Манжийн төрөөс захиалгаар бурхан зурж ард түмэнд тараадаг гадны төрийн захиалгын, үзэл суртлын шинжтэй хүн байсан.

Тэгээд өөрийгөө золиослох бол амьдрал зохиохгүй гэх мэт хүний дасал болоогүй оршихуйгаар амьдрахыг хэлдэг. Үүнээс цаашаа артист руу орвол маш өөр. Энэ бол шал өөр ойлголт. Монголд бол ганц ч артист буюу уран бүтээлч байхгүй. Бид танилцаагүй байгаа.

-Монголд байгаа галлерей руу ороод Монгол хүнд юу авах ёстой вэ?

-Хамгийн гол нь галлерей байлаа ч бидний урлагийн боловсрол байхгүй болчихсон. Хуучин дүрслэх урлагийн хичээл бүх хичээлтэй адил түвшинд яригддаг байлаа шүү дээ. Одоо энийг хэн ч тоохоо больсон. Дандаа даам шатар, түргэн цээжлэхийг л сонирхож байна. Уг нь хүүхдэд багаас нь урлагийн боловсролыг өгөх ёстой. Бид хүүхэд, хөгшид гэлтгүй долоо хоногт нэг удаа галлерейд очоод тэнд байгаа бүтээлүүдийг тайлбарлуулаал явж байх ёстой. Тэр боловсрол бидэнд байхгүй. Дээрээс нь төр ямар ч хүчгүй. Гандантай холилдоод урлагийг тусгаарлаж чадаагүй.

Яг жинхэнэ утгаараа галлерей ороод жоохон хүүхэд, том хүн хамаагүй тэр зураачийн мэдлэг, чадварыг хараад  ямар чадвартай, оюунлаг, гоё зураа вэ гэж бахархан, уншиж сурах хэрэгтэй. Одоо Монголд урлагийн мэргэжилтэй хүн хэд хэдэн мянгаараа байна. Юу ч хийхгүй байгаа шүү. Яагаад гэвэл юу хийхээ бас мэдэхгүй.

-“Тайлбар урлагийг алдаг” гэж үг яваад байдаг. Үнэхээр тийм үү?

-Тайлбар урлагийг алдаг бол постмодернизмын Роланд Барт гээд Францийн философичдоос гарсан үг. Энэ бол өндөр түвшний үзэгчдийг хэлж байгаа. Үзэгч чи өөрөө ухаанаа ажиллуул гэж Магриттын хэлсэн шиг. Монголчууд бидэнд бол тайлбар заавал байх хэрэгтэй. Тайлбар хэзээ хэрэггүй вэ гэвэл үзэгч өндөр түвшинд очсон цагт.

Ай Вей Вей баруунд очиж, галлерей дотор хоёр шуудай үр асгасан. Хүмүүс гайхсан. Юу вэ? Энэ бол Хятадын ард түмэн. Хятадын ард түмэн ийм болсон гэдгийг илэрхийлж байлаа.

Контемпорари урлаг ийм болсон. Тайлбар бага. Үзэгчид бодох буюу гол нь үзэгчдийг бодуулах.

-Бид Ромео Жулиетыг өөрсдийн хувилбараар нэг тоглосон. Тэгэж болох уу?

-Бололгүй яахав. Контемпорари хувилбар гэж угаасаа байдаг. Гэхдээ гол нь зохиолыг эвдэж болохгүй. Хувцас хунар, тавилт мэдээж өөр байж болно.

Би нэг өдөр албаар Дуурь Бүжгийн Театр орж үзсэн. Тайзан дээрх бүжигчид эстетикгүй, дасгал сургуулилтгүй муухай харагдаж байна лээ. Гэтэл тэр хүмүүс  маш их сахилга баттай байх ёстой. Сахилга батаар маш эстетиктэй харагддаг. Дээрээс нь үзэгчид болоогүй байхад алга ташна. Жоохон хүүхдүүд хашгиралдана. Тиймээс урлагийг дагаад соёл байх ёстой. Нийтийн урлагт шүү дээ. Манайд соёл бас алдагдаад байгаа. Нэмээд дуурийг үзэхээс өмнө түүний тухай уншсан байх ёстой. Тэгэхээр боловсрол, мэдлэггүй бол урлагийг хараад хараад нэмэргүй. Тийм учраас бид урлагийг балай юм гээд хаядаг.

-Хар эсвэл цагаан гээд янз бүрийн цулгай өнгөтэй зурагнуудыг хүмүүс шоолоод, тоодоггүй. Тэр ямар учиртай зурагнууд вэ?

-Тэр бол минимал зурагнууд. Тэр зурагнуудыг ойлгохын тулд дизайн ба дизайны түүхийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, хүн маш их төвлөрдөг байх ёстой. Өөрөөр хэлбэл зөвхөн дүрс биш, өнгө харах. Тэр өнгөнүүд цулгай юм шиг атлаа дотроо ритм, урсгал гээд янз бүрийн юм байгаа.

-Тэгвэл эхэндээ хүн зурдаг байснаа бүр цулгай өнгө буюу минимализм орсон юм байна. Яагаад?

-Дизайнтай холбоотой. Урлаг сүүлдээ олон юмтай нийлсэн. Одоо тусад нь ялгахад хэцүү болсон. Яг одоогийн орчин үеийг ярьвал тасарчихсан. Яагаад ийм минимал болсон гэхээр хүн  сүүлдээ ерөнхийлдөг болдог. Янз бүрийн юмнаас татгалзаж байна гэсэн үг. Жишээлбэл, машин гэхэд энгийн дөрвөлжин болох ч юм уу. Эсвэл ямар ч хөгжөөгүй хүний гэр лүү ороход их замбаараагүй байдаг даа. Эстетиктэй мэдлэгтэй болохоор хүн юу хаяхаа мэддэг. Амьдралаа замбараанд оруулдаг. Тархи толгой ч хэрэггүй, илүү дутуу, хов жив, мухар сүсгээ хаяад энгийн, минимал, шуналгүй болдог. Үүнийг Японуудаас Германууд их сурж, тараагаад дэлхийг эзэлж байгаа. Дэлхийн урлагт их тарсан.

-Дэлхийн урлаг тэр чиглэл рүү хөгжиж байгаа гэсэн үг үү?

-Дэлхийн урлагт сэдэв хамаагүй болсон. Төрөл жанр дуусахгүй. Юм мэдэхгүй Монгол хүн ороод жаахан хуулаад байдаг.

-Дөнгөж зураач болъё гэж бодож байгаа залуу хүмүүст юу гэж хэлэх вэ?

-Хэнээр ч битгий өөрийгөө алуулж, эвдүүлээрэй. Үргэлж үнэнийг хайгаарай. Би зөвлөгөө өгөх дургүй. (инээв.) Гэхдээ зураач гэхээр зөвхөн зурах яригдахгүй. Бүх талын мэдлэгтэй байх хэрэгтэй. Урлаг гэлтгүй энэ бүх салбарууд цаана бүгд нэг юм шүү дээ. Чи яруу найрагч. Хайр гэсэн сэдэв байлаа гэхэд чи шүлэг бичнэ, би зураг зурна, тэр хөгжим зохионо гэх мэтээр цаад идей нь нэг. Эцсийн эцэст нэг юмыг өөр арга хэрэгслээр илэрхийлээд байгаа шүү дээ. Миний зурсан зургийг хараад хөгжим зохиож болно, бүжиглэж болно. Эсвэл би хөгжим сонсоод зураг зурж болно гээд бүгд адилхан. Илэрхийлэл л хоёр хуваагддаг. Визуал буюу орон зай ба перформенс буюу дүрслэх урлаг гэдгээрээ ялгаатай. Эхнийх нь хугацаагүй, нөгөөх нь хугацаатай.

-Гэрэл зураг үүсээд уран зурагт нөлөөлсөн үү?

-Хүмүүс их нөлөөлсөн, будаа болгосон гэж яриад байдаг. Гэхдээ үгүй. Уран зураг бол өөрийн гэсэн амьд чанартай. Яагаад гэвэл хүн будгаа өөрөө найруулахаас авхуулаад өөрийн гараар бүгдийг хийдэг. Би бол фото зураг уран зургийн хэмжээд очсон гэж боддоггүй. Хэзээ ч чадахгүй. Хоёулаа сайн, муу гэлтгүй тусдаа төрөл. Фото байхад уран зургаар яах юм? гэж бүдүүлэг юм ярьдаг. Уран зургийг өөрчилж болно. Фото зураг бол дарсан уу, дарсан. Тэгээд л болоо.

-Сайн зураач гэлээ. Муу зураач гэж байх уу?

-Монголд гол нь жаахан гарын дүйтэй хүнийг зураач юм байна гэж андуурдаг. Жинхэнэ урлаг рүү орвол шал өөр. Уран зураг оюуны ажил учраас гарын дүй хангалтгүй, огт баталгаа биш. Ер нь бүх мэргэжлийн дотроос урлаг бол хамгийн хэцүү гэдгийг Монголчууд мэддэггүй. Манайх шиг хурдан сураад төгсдөг ч юм биш. Хугацаа хэрэгтэй нарийн мэргэжил гэж явдаг.

-Сүүлчийн асуулт. Саяхан Баскиягийн зураг 100 хэдэн сая доллараар зарлаа. Яагаад тийм өндөр үнээр вэ? Урлаг бизнес болчихсон юм уу?

-Тийм. Энэ бол маш буруу. Уран зургийг тэгэж үнэтэй зардагт би дургүй. Яагаад гэвэл Баския өөрөө мөнгө бодож зураагүй шүү дээ. Луврын музей хадгалдаг зурагнуудаа зарж болохоор л байсан. Мона Лизаг хоёр тэрбум доллараар авъя гэхэд өгөөгүй. Яагаад гэвэл энэ бол хүн төрөлхтний оюуны сан. Хэн нэгний унтлаганы өрөөнд байдаг юм биш. Хүмүүс ирээд харах ёстой. Баскиягийн зураг харамсалтай л байна. Хэн нэгний унтлаганы өрөөнд орчихсон байгаа. Хэдэн капиталистууд зураачийг нэр алдартай болонгуут зургийг нь авч баясаж байгаа. Гэтэл Баскиягийн зорилго хэзээ ч мөнгө байгаагүй. Дээрээс нь хэдэн сая доллараар зураг зарлаа, кино хэдэн сая долларын орлого оллоо гэдгээс болоод Монголчууд урлаг руу их орж байна. Ахиад хэлэхэд урлаг гэдэг мөнгө, шашин, улс төрөөс тусдаа байх ёстой.

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.181.xxx] 2 жил
zaaa zugeer l yariltslaga baina shdee. yumiig yamar ch hun yamar ch untsguus harj bolno shuu dee. ene hun uuriinhuu uzel bodliig helee l biz, Zanabazariig shuteh n shutne biz, uzen yadah n uzen yadna biz. Etssiin etsest hun buhen adilgui. Uuriin uzlee ilerhiilj bolno, busdad tulgaj bolohgui
yogi [202.70.46.xxx] 2 жил
ene odo yuuun pisda hudlaa shaagaad garaad irew
En hun uu [66.181.176.xxx] 1 жил
En hun uu philosophich S.Molor-Erdenii ugiig uuriin meteer yrij ywagch albat n.
Zaya [103.10.22.xxx] 2 жил
Urlagiin tuwshind yrigdah gedeg oilgoltiig bas todorhoilj meddeg bh hergtei ym shigee tiim bol humuus zanabazar urlagiin buteel hiisenuu burhadiin duriig buulgasanuu gedgiig bas shashinii uls turiin bolon niigemiin massd handsan zorilt talaas ni uzwel sergen mandaltiin ueiin domogiin burhadiin duriin buteeluud bas urlag monuu bishuu niigemd yg ymar chig uureg nuluulul uzuulsen buteel fine art and art and desighn bolood bn geed nariin tailbarlaj baij l zanabazariin buteeliig urlag mon bishiig heleltseh mon urlagiin buteel ni tuhain tsag ue uedee unelegdej noloolj irsen une tsenetei bgaa ter ertnii yrlagiin orchin ueiin yrlagiin conceptoi jishin dugnej medeej bolohgui ...
isis [112.72.11.xxx] 2 жил
монголоо олоогүй байж дэлхийг таних гэсэн нөхөр байна..яахав төрийн соёрхол авдаг болд наранбаатар 2г бодвол ядаж хужаад хэдэн жил амьдарсан нөхөр шиг бна
Зочин [95.85.59.xxx] 2 жил
Za shineer zuraach bolj bgaa duu nar mini. iimerhuu mangar yum bitgii dagaj mangartaarai daa l gej zahii daa. Chi herev zuraach boloh gej baigaa bol zugeer l moriig deliig ni hiistel hamariig ni tachignatal zurj sur. yaj zurah chini hamaagui. Harin ulaan tsagaan unguur holst budchaad bi humuust bish uurtuu zoriulj zurdag geed baival delhiigees zail l gej helii daa.
Урлаг судлаач [27.123.214.xxx] 2 жил
Өөрийнхөө учрыг дөнгөж олох гэж буй хүүхдээс ярилцлага авч байдгаа болимоор юм. Мэргэжлийн урлагийн тухай яриа өөр шүү.Галерейн цензур ч өөр түвшмнд яригдана.
Зочин [202.131.229.xxx] 2 жил
Занабазар бол манж хятадын нохой. Урвагч новш
Зочин [103.212.118.xxx] 2 жил
Хүн гэхэд хэцүү амьтан байна даа чи
ЭРГҮҮ ХОГ [139.5.216.xxx] 2 жил
Юун Манж???? Манжид эзлэгдэхээс өмнө Занабазар Монголын БОГД болж бүтээлүүдийнхээ ихэнхийг ТУУРВИСАН байсан. Үхснэйи манж вэ, ГОМО Анхбаяраа!!!!!! Чи мөрөөрөөрөө ГОМОТООД л яв. Мэдэхгүй, ОГТ ОЙЛГОЛТ байхгүй юмандаа бүү хошуу дүр!!! Эсвэл чи өөрөө харин улс төрын зорилгоор Урлагийг ашиглаад байна уу????? Чамайг нэг тийм тнэг ГОМО байдгийг бүгд мэднэ шүү дээ.
Ё [202.131.229.xxx] 2 жил
Монголын богд биш ар халхын жабзундамба лам болсон
Unshin sudalsan zuil ihtei bolovsrol undurtei seheeten garaltai zaluu gdgiig n meddeg [202.9.42.xxx] 2 жил
Saihan yriltslaga blj ee. Ugasa oro unshij sudalj uzeguihunuus eldvin l ug chuluudna. Amjilt husey mundag bolovsroltoibuhaantai zaluu shu (y)
Eegii [69.255.15.xxx] 2 жил
Gadnii soyol urlagiig sudlahaasaa umnu uuriin tuuh soyoloo sudla yun Zanabazar iim tiim gej hudlaa yum yarina ve Galdanboshigtod huugduj Manjid dagaar orohoosoo umnu urlagtai holbootoi buh buteelee tuurvichihsan baisan shde bas photography bol bas l amitai zuil shde yund ali 1 yumiig duviilguh gej ali 1iig ni dord uznem be
Зочин [150.129.141.xxx] 2 жил
"Луйврын музей" биш -"Луврын музей" байлгүй дээ.
s [202.9.42.xxx] 2 жил
saihan yriltslaga bn
Уншигч [42.109.205.xxx] 2 жил
Барууны урлаг л урлаг , бусад нь биш гэсэн явцуу бодолтой барууныг хэт шүтсэн хүний л яриа бна . Нэг л их цэцэрхсэн , мэдэмхийрсэн , шүүмжилсэн мөртлөө амьтанд тустай олигтой ажил хийж шальсан юмгүй иймэрхүү хүмүүс их болж дээ ... хөөрхий
Анхбаяраа мэдэхгүй юманд хошуу бүү дүр!!! Мэддэг чаддаг ГОМОГоо л ярь!! [202.9.40.xxx] 2 жил
---- Занабазар бол урлагтай хамаагүй. Яагаад гэвэл урлаг, шашин зорилго хоёр өөр салбар. Занабазар Манжийн төрөөс захиалгаар бурхан зурж ард түмэнд тараадаг Манжийн төрийн захиалгын, үзэл суртлын шинжтэй хүн байсан.---- Занабазарын бүтээл Манжтай ямар ч хамаагүй шүү дэ. Юун Манж???? Манжид эзлэгдэхээс өмнө Занабазар Монголын БОГД болж бүтээлүүдийнхээ ихэнхийг ТУУРВИСАН байсан. Үхснэйи манж вэ, ГОМО Анхбаяраа!!!!!! Чи мөрөөрөөрөө ГОМОТООД л яв. Мэдэхгүй, ОГТ ОЙЛГОЛТ байхгүй юмандаа бүү хошуу дүр!!! Эсвэл чи өөрөө харин улс төрын зорилгоор Урлагийг ашиглаад байна уу????? Чамайг нэг тийм тнэг ГОМО байдгийг бүгд мэднэ шүү дээ.
Зочин [141.84.69.xxx] 2 жил
Гомо байж л байна биз дээ. Чамтай л гомотоогүй бол болоо юм биш үү. Баруунд бэлгийн чиг хандлагаар гадуурхахаа болиод удаж байна. Зөндөө л олон гомо улстөрчид байна даг.
enkhee [202.9.42.xxx] 2 жил
il yriach comiin tsaanaas dombrotoj bhaar bas ter hunii ymar huis sonirhdog n ter huniil hereg , uhaantai hun bol teruugeer doromjlohgui chi ch oligtoi amtin bish bolltoi
Зочин [66.181.160.xxx] 2 жил
Ijil huistnuudiig umuursun humuus ih bolj dee! uhsniig ni uuhshuuldeg bnaa
Zochin [27.123.214.xxx] 2 жил
Haha l geyedee haha