Ким Жон Ун ОХУ-д айлчилна


5 жил 1366

“Известия“ сонин өмнө нь Ким Жон Уныг аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхээр ОХУ-д айлчилна хэмээн бичиж байв.  

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан нэг, нэгэндээ баярын цахилгаан явуулж, түүндээ улсдаа айлчлахыг урьсан билээ. Тэгвэл БНАСАУ В.Путины урилгад хариуг нь өгчээ. Түүнд Ким Жон Ун В.Путины урилгыг дуртайяа хүлээн авсан бөгөөд ойрын хугацаанд айлчилна гэсэн байна. Гэхдээ тодорхой хугацаа заагаагүй ажээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков энэ талаар мэдээллээ. Айлчлалын хугацааг дипломат шугамаар харилцан ярилцаж байж товлоно гэж тэрээр хэлжээ.

В.Путин захиа илгээхээс өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Пёньян хотноо айлчлахдаа мөн Ким Жон Уныг улсдаа айлчлахыг урьж, зөвшөөрсөн хариу авч байсан юм.

“Известия“ сонин өмнө нь Ким Жон Уныг аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхээр ОХУ-д айлчилна хэмээн бичиж байв.  


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү