Японы гүнж энгийн иргэнтэй гэрлэснээр 107 сая иений тэтгэмж авахаар болов
6 жил
2104
Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй найман гишүүнээс бүрдсэн Эзэн хааны эдийн засгийн зөвлөл хаалттай хуралдаж тэтгэмж олгох шийдвэрийг гаргасан байна. Мөнгөн тэтгэмжийн хэмжээ нь тус хүний албан тушаал, эрх мэдлээс хамаардаг бөгөөд хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгддөг ажээ.
Түүний нөхөр болох Кэй Морияа нь “Ниппон Юсэн” гэх усан онгоцны компанийн ажилтан юм байна.
Өмнө нь Японы хоёр гүнж энгийн ардтай гэрлэж уг тэтгэмжийг авч байжээ.
Эх сурвалж: MAINICHI.JP