Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд "Балдорж" шагнал олгох ёслол өнөөдөр болно


6 жил 846

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд "Балдорж" шагнал гардуулах ёслол өнөөдөр "Улаанбаатар" ресторанд болно. 

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд "Балдорж" шагнал гардуулах ёслол өнөөдөр "Улаанбаатар" ресторанд болно. 

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй энэ шагналд сэтгүүлчид нийтлэл, нэвтрүүлэг, гэрэл зургийн сурвалжлагуудаараа өрсөлддөг бөгөөд шалгаруулалтыг улирал тутамд явуулж, шилдэг 10 бүтээлийг нийтэд зарладаг юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүн жилийн дөрвөн улиралд шалгарсан шилдэг бүтээлүүдээс тухайн жилийн "Балдорж" шагналтан, дэд байрын эзэн, түүний дараа эрэмбэлэгдсэн бүтээлүүдийг шалгаруулдаг. Сэтгүүлчдийн бүтэн жилийн уран бүтээлийг мэргэжлийн түвшинд үнэлж дүгнэдэг "Балдорж" шагналтнаар: 

  • 2009 онд "Үндэсний шуудан" сонины сэтгүүлч Б.Ганчимэг
  • 2010 онд "Өнөөдөр" сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ
  • 2011 онд "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Ж.Гангаа 
  • 2012 онд "Үндэсний шуудан" сонины сэтгүүлч Г.Отгонбаяр
  • 2013 онд "Өнөөдөр" сонины сэтгүүлч Ж.Тэгшжаргал
  • 2014 онд У.Ганбаяр, М.Буянбадрах "Хүрээлэн" төсөл
  • 2015 онд "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар
  • 2016 онд "Засгийн газрын мэдээ" сонины сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн 
  • 2017 онд "Үндэсний шуудан" сонины сэтгүүлч Б.Энхмарт нар тодорч байжээ. 2018 оны "Балдорж" шагналтныг өнөөдөр зарлана.  Грапри шагналтныг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлаж, шагналыг гардуулдаг уламжлалтай. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү