Дэлхийн скэйтбоардууд Монголд

6 жил 8629

Манай улс бусад хөгжил дэвшилтэд орнуудтай хөл нийлүүлэн алхах цаг хаяанд ирээд байгаа билээ. Дэлхийд өөр өөрийн гэсэн брендээрээ олонд алдаршиж хөгжсөн Skateboard нь экстрим  спортын зонхилох төрөлд багтадаг бөгөөд одоогийн байдлаар энэ спорт хамгийн өндөр хүрээтэй хөгжсөн орон бол Америкийн нэгдсэн улс юм. Харин манай оронд хүүхэд залуусыг скэйтбоардаар бүрэн хангахуйц хэрэгсэл хомс учир энэ спорт өргөн хөгжиж чадахгүй байсан юм. Харин одоо энэ зүйл ард хоцорчээ.  Та бүхэндээ энэ боломжийг олгож байгаа Б.Баянзултай уулзуулъя.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

-Баярлалаа.Чамд ч бас энэ өдрийн мэнд

Танай дэлгүүрт  өлгөөстэй байгаа эдгээр скэйтбоардуудыг хараад би маш их гайхлаа . Монголд ийм газар байдагт итгэж өгсөнгүй.

-Хүн болгон орж ирээд их гайхаж байгаа. Чи анхных нь биш ээ./инээв/ Манай дэлгүүр олон улсын стандартад нийцсэн сайн чанарын  скэйтбоардуудыг худалдаалж байгаа улсдаа  анхдагч дэлгүүр л болж байна. 

Манай улсад скэйтбоард худалдаалдаг танайхаас өөр дэлгүүр байхгүй гэсэн үг үү?

-Хүмүүс эдгээрийг авахдаа гадаадаас юм уу тусгай сайтаас захиалж авдөг. Харин манайх бол   ханандаа төрөл төрлөөр нь зүүж шууд гар дээрээсээ зардаг гэдэг утгаараа мэргэжлийн скэйтбоардны төрөлжсөн дэлгүүр болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Та эдгээр боардуудыг хаанаас оруулж ирдэг вэ?

-Манай боардууд бүгд Тайвань улсаас орж ирдэг. Ихэвчлэн Америкийн олон улсад танигдсан баг брендууд гэж хэлж болно. Бас мэргэжлийн түвшинд хэрэглэгддэг бүх хэрэглэлүүдийг давхар оруулж ирсэн байгаа.

Ийм төрлийн дэлгүүр нээх санаа хэрхэн төрсөн бэ?

-Би өсвөр насандаа  энэ спортоор хичээллэж, сонирхож гулгадаг хүүхэд байсан. Тухайн үед скэйтбоардны тусгай дэлгүүр гэж байдаггүй байсан юм. Тэгээд би ‘’Монголд яагаад ийм дэлгүүр даа байж болохгүй гэж’’бодож явсаар одоо өөрийнхөө мөрөөдлөөр дэлгүүрээ нээсэн юм.

Үнийн хувьд хэр боломжийн байгаа вэ?

-Манайх харьцангуй хямд үнээр худалдаалж байгаа энэ асуудлаар хүмүүс яагаад ийм хямдхан байгаа юм хулхи юм биш үү гэсэн яриа гарсан. Би эдгээрийг шууд үйлдвэрээс нь буюу харилцагчаас нь авч байгаа утгаараа хамаагүй хямд үнэтэй. Яг захиалаад авахын бол татвар тээвэр зардлууд нийлээд дор хаяж 150,000-200,000 байдаг.Үндсэн үнэнээсээ гадна тухайн  брендээсээ үнэ нь хамаарна. Манай боардууд бол 95,500- аас эхлэж байгаа. 

Та яагаад ийм хямд үнээр худалдаалж байгаа юм ашиг нь юунд байгаа юм бэ?

-Монгол улсад скэйтбоард дөнгөж хөгжиж эхлэж байгаа үе шат. Тэгээд үүнийг сонирхож зоридог бүлэг хүмүүсийн ихэнх нь өсвөр насны хүүхдүүд  болон оюутан залуучууд байдаг.  Тэр утгаараа ээж ааваасаа мөнгө авахад бэрхшээл мэдээж тулгарч л таарна. Тийм хүүхдүүдийг дэмжээд улсад маань олон скэйтбоардчид төрөөсөй гэсэн санаагаар би боломжийн үнээр боардуудаа худалдаалж байгаа юм аа. 

Та цаашдын төлөвлөгөөнөөсөө бидэнтэй хуваалцаач?

-Энэхүү төрөлжсөн дэлгүүрийг өргөн хүрээнд өрнүүлж, мөн скэйтбоард гэдэг спортыг улсдаа хөгжүүлэхэд өөрийнхөө хувь нэмэрээ багахан ч болов оруулхыг хүсэж байна.

Та бүхэндээ скэйтбоардны хэрэглээнүүдээс хүргэе;

Скэйтбоардны дугуй;  Маш олон сонголттой

Fingerboard буюу гарынхаа хуруугаараа удирдаж унадаг зориулттай бөгөөд үүнд зориулсан тэмцээн уралдаан нилээдгүй их болдог байна.

Энэ боард нь хоёр хөлөндөө нэг нэгээр нь тавьж гулгадагаараа бусдаасаа илүү онцгой юм.

Түүнчлэн боардны дугуй шайраг гэх мэт хэрэгцээт зүйлүүд ч бий.

Мөн скэйтбоардан дээрээ хүссэн зургаа үнэгүй наалгах боломжыг олгож байгаа.

Сэтгүүлч; М.Бат-Эрдэнэ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Anujin [66.181.161.xxx] 5 жил
ene delguur haana baidag ve
Fla [103.212.119.xxx] 6 жил
Vneheer ih taalagdaj bga shvv ochij yum awnaa tsaashdiinh ni ajild amjilt hvsii
Зочин [66.181.161.xxx] 6 жил
яг ч анхных бишэээ Crushahouse бол анхных шүү
Eej. [223.39.189.xxx] 6 жил
Huuhed zaluuchuudiin durtai sport .ene sportoor mongloiinhoo huuhed zaluuchuudiig hicheelleh tehnik heregsliig oruulj irj hudaldaalj bgaa mundag sain uilsed ni amjilt husiye.very good.
Silicon [122.201.31.xxx] 6 жил
Ene delguur haana bdg ve???